Байгууллагын санхүүгийн төлөвлөлт, зорилтод тулгуурлан бизнесийн үе шат бүрт тохирсон зөвлөгөө, мэдээлэл авах, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх мэргэжлийн шинжээч, судлаачдын багтай хамтран ажиллаж, урт хугацааны найдвартай түншлэлийн харилцааг бий болгохыг урьж байна.
Бид нэр хүнд бүхий олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажилладаг туршлага дээрээ үндэслэн андеррайтерийн үйлчилгээг үзүүлж, үндэсний компаниудын үнэт цаас гаргах, санхүүжилт татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хувьцааны санхүүжилт
Өрийн санхүүжилт
| Андеррайтерийн үйлчилгээний шимтгэл | |||
| Хувьцааны санхүүжилт | |||
| Үнэт цаасны төрөл | Бирж | Зөвлөх үйлчилгээний төлбөр /Documentation fee/ | Андеррайтерийн үйлчилгээний төлбөр /Success fee/ |
| Олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох (IPO), нээлттэй хүрээнд нэмэлт хувьцаа гаргах | MSE / UBX / CHEX / ОУ-ын биржүүд | Хоорондын гэрээний дагуу* | |
| Хаалттай хүрээнд энгийн болон давуу эрхийн нэмэлт хувьцаа гаргах | - | ||
| Бусад | |||
| Өрийн санхүүжилттэй холбоотой үйлчилгээний шимтгэл | |||
| Нээлттэй өрийн бичиг | MSE / UBX / CHEX / ОУ-ын биржүүд | Хоорондын гэрээний дагуу* | |
| Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) | MSE / UBX / CHEX / МҮЦАЭХ /OTC/ | ||
| Хаалттай өрийн бичиг | МҮЦАЭХ /OTC/ | ||
| Бусад | |||
* Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй аж ахуй нэгж, байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог.
Бид харилцагчдынхаа стратегийн томоохон бодлогыг хэрэгжүүлэхэд нь болон компанийг өөрчлөн байгуулахад нь хамгийн оновчтой зөвлөгөө, нарийвчилсан шийдлүүдийг гаргаж өгч байна.
Компанийг өөрчлөн байгуулах
| Компанийг өөрчлөн байгуулахтай холбоотой үйлчилгээний шимтгэл | |||
| Компанийг өөрчлөн байгуулах | Хоорондын гэрээний дагуу* | ||
* Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй аж ахуй нэгж, байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог.
Бид танай байгууллагын үнэ цэнийг хамгийн өндөрт байлгахад туслах богино, дунд, урт хугацааны санхүүгийн стратеги, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн бүтэц, санхүүжилтийн хувилбарууд, тэдгээрийн хэрэгжилт зэрэг корпорацийн санхүүжилтийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Корпорацийн санхүүжилт
Бусад
| Зөвлөх үйлчилгээний шимтгэл | |||
| Корпорацийн санхүүжилт | Хоорондын гэрээний дагуу* | ||
| Бусад | |||
* Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй аж ахуй нэгж, байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог.
Монгол улсын хөрөнгийн зах зээлд болон олон улсын зах зээлд үнэт цаас гарган санхүүжилт татсан туршлагууд