{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Түгээмэл асуулт хариулт
  • Үнэт цаасны компани гэж юу вэ?

    Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.

    Брокерийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий ҮЦК нь харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар арилжаанд оролцдог буюу хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход нь зуучилдаг байгууллага юм. Харин дилерийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцдог.

    Хөрөнгө оруулалтын зөвлөх нь үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ хийх, харилцагчид үнэт цаас худалдах, худалдан авах талаар мэргэжлийн зөвлөгөөг өгдөг бол андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

    Үйлчлүүлдэг үнэт цаасны компаниа сольж болох уу?

    Та өөр өөр үнэт цаасны компанид данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой. Мөн нэг үнэт цаасны компаниас нөгөө үнэт цаасны компани руу үнэт цаасны үлдэгдлээ шилжүүлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд шилжүүлэх гэж буй үнэт цаасны компанидаа хандан хүсэлтээ гаргана.

  • Хувь хүн үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ?

    Монгол Улсын иргэн үнэт цаасны дансаа онлайнаар болон салбар дээр өөрийн биеэр ирж нээлгэх боломжтой.

    • Насанд хүрсэн иргэн:
      • Онлайнаар: https://trader.tdbsecurities.mn/auth сайтад хандан “1072 данс нээх” цэсийг сонгон, мэдээллээ кирилл үсгээр бөглөснөөр данс амжилттай нээгдэнэ.
      • Салбар дээр: хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийн хамт ирж дансаа нээлгэнэ.
    • Хүүхэд:
      • Төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг бүрдүүлснээр данс нээгдэнэ.
    • Гадаадын иргэн:
      • Заавал өөрийн биеэр ирж, хүчин төгөлдөр гадаад паспорт болон холбогдох баримт бичгийн хамт дансаа нээлгэнэ.
    Байгууллага үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ?

    Дотоодын болон гадаадын хуулийн этгээд байгууллага үнэт цаасны данс нээлгэхдээ “Байгууллагын данс нээлтийн хүсэлт”формыг бөглөнө. Хүсэлт илгээсний дараа манай брокер холбогдож, бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг болон холбогдох мэдээллийг танд хүргэнэ. 

    Гадаадаас үнэт цаасны данс нээлгэж болох уу?

    Хэрэв та үнэт цаасны компанийн салбар дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол гуравдагч этгээдэд итгэмжлэл олгон дансаа нээлгэх боломжтой.

    • Монгол Улсын иргэн: Гадаадаас үнэт цаасны данс нээлгэх тохиолдолд шаардлагатай баримт бичгийг шууд илгээх боломжтой бөгөөд апостиль гэрчилгээ шаардахгүй.
    • Гадаадын иргэн: Шаардлагатай баримт бичгийг тухайн улсад байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар баталгаажуулах, эсвэл апостил гэрчилгээ авах замаар илгээж, дансаа нээлгэнэ.
    Тухайн хүн хэдэн үнэт цаасны компанид данс нээлгэх боломжтой вэ?

    Нэг хүн нийтдээ 5 хүртэлх үнэт цаасны компанид (ҮЦК) данс нээлгэх эрхтэй. Иймд тухайн иргэн аль нэг ҮЦК-д данстай байсан тохиолдолд бусад ҮЦК-д давхар данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой юм

    Үнэт цаасны данс хэдэн хоногийн дотор нээгддэг вэ?

    Үнэт цаасны данс нь данс нээх хүсэлт илгээснээс хойш ажлын 1–2 хоногийн дотор нээгддэг.

  • Арилжаанд хэрхэн оролцох вэ?

    Арилжаанд оролцохын тулд та өөрийн биеэр шаардлагатай бичиг баримтын хамт компанийн салбар дээр хүрэлцэн ирж “Мастер гэрээ”-г байгуулна. Уг гэрээг байгуулснаар та дотоодын болон гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох эрхтэй болж, цаашид бүх төрлийн арилжаанд онлайн болон зайнаас оролцох боломжтой болно.

    Дотоод арилжаанд оролцоход шимтгэлтэй юу?

    Арилжааны шимтгэл нь таны үнэт цаасыг худалдах болон худалдан авах үед арилжааны үнийн дүнгээс тооцон авах төлбөр юм. Шимтгэл харах. Энэхүү шимтгэлд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Арилжааны төлбөр тооцоо ХХК, мөн үнэт цаасны компанийн шимтгэл багтдаг.

    Гадаад арилжааны шимтгэл хэд вэ?

    Гадаад хувьцааны арилжааны шимтгэл нь нийт үнийн дүнгээс 1% бөгөөд хамгийн бага шимтгэлийн дүн нь $25 буюу түүнтэй тэнцэх төгрөг байна. Харин гадаад бондын арилжааны шимтгэл нь нийт үнийн дүнгээс 0.5%-иар тооцогдоно. Дэлгэрэнгүй шимтгэлийн задаргааг эндээс үзнэ үү.

    Дотоод болон гадаад арилжааны захиалгаа хэрхэн өгөх вэ?

    Та дотоод болон гадаад арилжааны захиалгаа хоёр аргаар өгөх боломжтой.

    1. Шаардлагатай бичиг баримтын хамт компанийн салбарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, брокероор дамжуулан арилжаанд оролцоно.

    2. Зайнаас буюу онлайнаар: Та TDB Trader аппликейшнээр нэвтэрч орсноор дотоод болон гадаад арилжааны захиалгаа дараах алхмаар өгөх боломжтой.

    • Шинэ захиалга үүсгэх хэсэгт орно
    • Захиалга өгөх үнэт цаасаа хайна
    • Авах/зарах товчийг дарна
    • Захиалгын биелэх нөхцөл, нэгжийн үнэ, тоо ширхгийг оруулна
    • “Авах захиалга үүсгэх” товчийг дарж баталгаажуулснаар таны захиалга амжилттай бүртгэгдэнэ
    МУ-ын биржийн арилжааны цаг хэдээс хэдийн хооронд байдаг вэ?

    Монголын хөрөнгийн бирж: Ажлын өдрүүдэд 10:00–13:00

    Улаанбаатар үнэт цаасны бирж: Ажлын өдрүүдэд 10:00–15:00

    Гадаад биржийн арилжааны цаг хэдээс хэдийн хооронд байдаг вэ?

    Гадаадын томоохон хөрөнгийн биржүүдийн арилжааны цагийн хуваарийг (Улаанбаатарын цагаар) доор танилцуулж байна. Та өөрийн сонирхож буй зах зээлийн цагийн хуваарийг харгалзан гадаад арилжаандаа оролцох боломжтой.

    БиржАрилжааны   төрөлӨвлийн цагийн хуваарьЗуны цагийн хуваарь
    *NYSE / NASDAQЗах зээлийн өмнөх арилжааны цаг /Pre-market/17:00 – 22:3016:00 – 21:30
    Арилжааны ердийн цаг /Market/ 22:30 – 05:0021:30 – 04:00
    Ажлын цагийн дараах арилжааны цаг/After   market/5:00 – 9:004:00 – 8:00
    London Stock Exchange (LSE)Арилжааны ердийн цаг /Market/01:00 – 09:3001:00 – 09:30
    Toronto Stock Exchange (TSX)21:30 – 04:0021:30 – 04:00
    Hong Kong Stock Exchange (HKEX)09:30 – 12:0009:30 – 12:00
    Australian Securities Exchange (ASX)06:59 – 13:0006:59 – 13:00

    *АНУ нь 3-р сарын хоёр дахь долоо хоног болон 11-р сарын эхний долоо хоногуудад цагаа өөрчилдөг бөгөөд өвлийн болон зуны арилжааны цагууд дээрх байдлаар өөрчлөгддөг болно.

    Гадаад арилжаанд оролцохдоо ямар зах зээлээс хөрөнгө оруулалт хийх боломжтой вэ?

    Ти Ди Би Секьюритис ҮЦК нь Interactive Brokers-ийн платформоор дамжуулан гадаад арилжааг шууд зуучлан зохион байгуулдаг. Ингэснээр харилцагчид 36 орны 160 зах зээлд арилжаа хийх, мөн 28 төрлийн валютаар гүйлгээ хийх өргөн боломжтой юм. Хэрэв таны сонирхсон үнэт цаас тухайн жагсаалтад байхгүй бол брокертой холбогдон, арилжаанд нэмүүлэх хүсэлтээ гаргаарай.

    Ам.доллароос өөр валютаар арилжаалдаг хувьцааг хэрхэн авах вэ?

    Харилцагч та ам.доллароос өөр валютаар арилжаалагддаг хувьцааг авахыг хүсвэл эхлээд гадаад хувьцааны номинал дансаа цэнэглэж, тухайн валютын хөрвүүлгийг хийлгэнэ. Ингэснээр сонгосон валютын зах зээлд арилжаанд оролцох боломж бүрдэнэ (Шимтгэл нь хамгийн багадаа 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх тухайн валютын дүнгээр тооцогдоно).

    Хувьцааны ногдол ашиг, бондын хүүгийн төлбөрөө хэрхэн авах вэ?

    Та өөрийн биеэр манай салбарт хүрэлцэн ирж эсвэл зайнаас төлбөрөө зөвхөн өөрийн нэр дээрх банкны дансандаа авах боломжтой.

    TDB Trader аппликейшн болон https://trader.tdbsecurities.mn/ нэвтэрч орсон тохиолдолд,

    Та өөрийн ҮЦТХТ данс руу орон Зарлага товчийг даран өөрийн нэр дээрх банкны дансны мэдээллийг оруулан зарлага гаргах хүсэлтээ илгээнэ.

    Гадаад хувьцаа зарсан төлбөрөө яаж авах вэ?

    Та өөрийн биеэр манай оффист хүрэлцэн ирж эсвэл TDB Trader аппликейшн болон https://trader.tdbsecurities.mn/ нэвтэрч зайнаас дансандаа авах боломжтой.

    Зайнаас мөнгө татах тохиолдолд:

    Та өөрийн Гадаад хувьцааны номинал данс руу орон Зарлага товчийг даран өөрийн нэр дээрх банкны дансны мэдээллийг оруулан зарлага гаргах хүсэлтээ илгээнэ. /Ам.долларын данс руу авах бол зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны данс руу авах боломжтой. Харин төгрөгийн данс руу бол аль ч банк болно/

    Таны зарлага гаргах хүсэлтийн дагуу гүйлгээг ажлын 1 хоногт багтаан хийдэг.

    Ямар ямар зах зээлд хөрөнгө оруулах боломжтой вэ?

    IBKR дээр арилжаалагддаг 160 гаруй орны 12,000 гаруй үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой бөгөөд таны сонирхож буй үнэт цаас байхгүй байгаа тохиолдолд брокертой холбогдон өөрийн сонирхож буй үнэт цаасыг нэмүүлэх боломжтой.

    Хувьцаа авахад ямар дансаа цэнэглэх вэ?

    Та TDB Trader эсвэл trader.tdbsecurities.mn вэбсайтаар өөрийн нэвтрэх эрхээр орсны дараа ДАНС цэсний ОРЛОГО талбараар орон зах зээлээс хамааран доорх хүснэгтийн дагуу дансаа сонгон гарч ирэх данс руу гүйлгээний утгыг зааврын дагуу хийн шилжүүлснээр таны үнэт цаасны данс цэнэглэнэ.

    Зах зээлЦэнэглэх дансны төрөл
    АнхдагчҮЦТХТ-ийн данс
    ХоёрдогчНоминал данс
    Биржийн бус зах зээл(хаалттай бонд)ҮЦТХТ-ийн данс
  • Үнэт цаасны дансандаа орлого хийхдээ зааврын дагуу шилжүүлээгүй бол яах вэ?

    Харилцагч та ажлын цагаар брокертой холбогдон овог, нэр, регистрийн дугаар, аль банкны данснаас гүйлгээ хийсэн болон гүйлгээний утга зэрэг мэдээллийг хэлж баталгаажуулснаар харилцагчийн үнэт цаасны дансанд орлогын гүйлгээг хийж өгдөг.

    Нэвтэрч орох нууц үгээ мартсан бол яах вэ ?

    Харилцагч та “Нэвтрэх” хэсгийн “Нууц үг сэргээх” сонголтоор орж мэдээллийн дагуу өөрийн бүртгэлтэй үнэт цаасны данс эсвэл цахим хаягыг оруулан үргэлжлүүлэх товчыг дарна. Харилцагч таны бүртгэлтэй цахим хаягт нэг удаагийн баталгаажуулах код илгээгдэх ба тухайн кодыг оруулснаар та нууц үгээ шинэчлэх боломжтой. Шинээр үүсгэх нууц үг нь:

    • 8 ба түүнээс дээш тэмдэгтийн урттай байх
    • Тоо болон том, жижиг үсэг хослуулсан байх шаардлагатай.
    Нууц үгээ 3 удаа буруу хийж эрхээ хаалгасан бол яах вэ?

    Хэрэв та нууц үгээ 3 удаа буруу оруулбал нэвтрэх эрх хаагдана. Энэ тохиолдолд та:

    • Компанид бүртгэлтэй өөрийн утаснаас 7010 0261 дугаар луу холбогдох
    • Эсвэл info@tdbsecurities.mn хаягаар хандсанаар эрхээ сэргээх боломжтой. Мөн та өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж эрхээ сэргээж болно.
    Дансны хуулга хэрхэн харах вэ?

    Харилцагч та Данс эсвэл Захиалга цэсээр орж:

    • Миний үнэт цааснууд
    • Захиалгын түүх
    • Үнэт цаасны хуулга зэрэг мэдээллийг харах боломжтой.
    Дансны тодорхойлолт хэрхэн авах вэ?

    Та үнэт цаасны дансны тодорхойлолт авах хүсэлтээ өөрийн биеэр болон info@tdbsecurities.mn мэйл хаягт илгээн авах боломжтой.

  • Хувьцаа гэж юу вэ?

    Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.

    Бонд гэж юу вэ?

    Үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг өрийн хэрэгсэл буюу бонд гэнэ.

    Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэж юу вэ?

    Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хуульд заасан тодорхой хөрөнгөөр баталгаажиж, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжид төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас юм. 

    ХБҮЦ болон Бонд юугаараа ялгаатай вэ?

    Бонд болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь хоёулаа өрийн хэрэгсэл боловч тэдний баталгаажуулалт, бүтэц, хөрөнгө оруулагчийн эрхийн хувьд ялгаатай байдаг байна.

    БОНД

    • Үнэт цаас гаргагч байгууллага (төр, компани) тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг эргүүлэн төлөх үүрэг хүлээдэг;
    • Төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсвэл зарим тохиолдолд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр төлж болно;
    • Хөрөнгө оруулагчийн эрх нь гаргагчийн төлбөрийн чадвар, санхүүгийн нөхцөл байдалд шууд хамаардаг.

    ХБҮЦ

    • Хуульд заасан тодорхой хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бөгөөд хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжид төлбөр авах эрхтэй;
    • Баталгаат болон барьцаат гэсэн хоёр төрөлтэй;
    • Хугацаа, хүү болон бусад шинжээс нь хамааран өрийн бичиг болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр гаргаж болно;
    • Хөрөнгө оруулагчийн эрх нь тухайн хөрөнгийн мөнгөн урсгалд тулгуурладаг тул илүү баталгаатай гэж тооцогддог.
    Биржийн зах зээл болон биржийн бус зах зээлийн ялгаа юу вэ?

    Биржийн зах зээл гэдэг нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдсэн үнэт цаасыг олон нийтэд ил тод арилжаалахтай холбогдсон харилцааг хэлнэ. Энэ зах зээлд:

    • Арилжаа ил тод, автомат системээр явагдана;
    • Хувьцаа эзэмшигчид хуралд оролцож, санал өгөх эрхтэй;
    • Төлбөр тооцоо T+2 нөхцөлөөр хийгддэг;
    • Маш өндөр зохицуулалттай, хяналттай байдаг.

    Биржийн бус зах зээл (OTC) нь хууль тогтоомжоор хориглоогүй, мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон хөрөнгөөр санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг хэлнэ. Энэ зах зээлд:

    • Арилжаа хаалттай зах зээл дээр зохион байгуулагдана;
    • Бүтээгдэхүүний мэдээлэл олон нийтэд нээлттэй биш;
    • Төлбөр тооцоо T+0 нөхцөлөөр хийгддэг;
    • Биржийн зах зээлтэй харьцуулахад зохицуулалт харьцангуй бага.
    Ногдол ашиг гэж юу вэ?

    Ногдол ашиг гэдэг нь хөрөнгө оруулагч өөрийн эзэмшиж буй компанийн ашгаас өгөөж хүртэж буй хэлбэр бөгөөд энэ нь компанийн удирдлагын шийдвэрээр, тухайн компанийн өнөөгийн болон ирээдүйн санхүүгийн нөхцөл байдалд үндэслэн тодорхойлогддог; хэрэв та хувьцааг бүртгэх өдрөөр эзэмшиж байсан бол ногдол ашиг авах эрхтэй болно.

    Үнэт цаас гаргах (IPO) гэж юу вэ?

    IPO /Initial Public Offering/ гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл явцыг хэлдэг. 

  • Дотоодын зах зээлд үнэт цаас авахад ямар дансаа цэнэглэх вэ?

    Та TDB Trader аппликейшн эсвэл trader.tdbsecurities.mn вэбсайтаар нэвтэрч орсны дараа ДАНС цэсийн ОРЛОГО хэсгээр орон, зах зээлээс хамааран дараах дансыг сонгон гүйлгээ хийнэ:

    Зах зээлЦэнэглэх дансны төрөлБанкны нэрДансны дугаарДансны нэр
    АнхдагчҮЦТХТ-ийн дансҮЦ Төвлөрсөн хадгаламжийн төв0071 XXXX XXXXХарилцагчийн нэр
    ХоёрдогчНоминал дансХудалдаа хөгжлийн банкMN530004000499303886“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК
    Биржийн бус зах зээл (хаалттай бонд)ҮЦТХТ-ийн дансҮЦ Төвлөрсөн хадгаламжийн төв0071 XXXX XXXXХарилцагчийн нэр
    Гадаадын зах зээлд үнэт цаас авахад ямар дансаа цэнэглэх вэ?

    Та TDB Trader аппликейшн эсвэл trader.tdbsecurities.mn вэбсайтаар нэвтэрч орсны дараа ДАНС цэсийн ОРЛОГО хэсгээр орон, зах зээлээс хамааран дараах дансыг сонгон гүйлгээ хийнэ:

    Зах зээлЦэнэглэх дансны төрөлБанкны нэрДансны дугаарДансны нэр
    Гадаад хувьцааНоминал дансХудалдаа хөгжлийн банкMN560004000499334678 (ам.долларын данс)“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК
    Гадаад бондНоминал дансХудалдаа хөгжлийн банкMN920004000499298140 (ам.долларын данс)“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК
  • Дотоод арилжаанд оролцож хувьцаагаа зарсан тохиолдолд мөнгөө хэрхэн авах вэ?

    Төлбөр тооцооны T+2 системийн дагуу хувьцаа худалдсанаас хойш ажлын 2 дахь өдөр таны үндсэн үлдэгдэлд орж ирнэ. Үүний дараа та зарлагын хүсэлт илгээн өөрийн нэр дээрх банкны дансандаа мөнгө татах хүсэлтээ илгээнэ. Хэрэв та дахин арилжаанд оролцохыг хүсвэл үндсэн үлдэгдэлд орж ирэхийг хүлээлгүйгээр боломжит үлдэгдлээрээ шууд арилжаанд оролцох боломжтой.

    Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) данснаас зарлагын хүсэлт хэр хугацаанд гардаг вэ?
    • 20 сая төгрөг ба түүнээс доош дүнтэй гүйлгээ: Ажлын өдрүүдэд 09:00–16:00 хооронд гарна.
    • 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ: Ажлын өдрийн 1–2 хоногийн дотор таны нэр дээрх банкны данс руу шилжүүлэгдэнэ.
    Гадаад арилжаанд оролцож хувьцаагаа зарсан тохиолдолд мөнгөө хэрхэн авах вэ?

    Харилцагч та гадаад хувьцаагаа зарсны дараа төлбөрөө өөрийн биеэр манай оффист ирж авах, эсвэл зайнаас зөвхөн өөрийн нэр дээрх банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.

  • Бондын мэдээлэл хэрхэн авах вэ?

    Та манай арилжааны платформ болон TDB Trader апп-аар нэвтэрч, компанийн нээлттэй бонд хэсгээс мэдээлэл авах боломжтой. Нээлттэй бондын арилжаанд оролцохын тулд өөрийн номинал дансыг цэнэглэн арилжаанд орно. Харин хаалттай бондын хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол та салбар дээр өөрийн биеэр ирэх, эсвэл 7010-0261 дугаар руу залгаж брокертой холбогдон хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааг тохиролцон мэдээллийг мэйлээр авах боломжтой.

    Бондын захиалга өгөхдөө аль дансаа цэнэглэх вэ?
    • Нээлттэй (биржийн) бонд худалдан авах бол үнэт цаасны номинал дансаа цэнэглэнэ.
    • Хаалттай (OTC) бонд худалдан авах бол брокероос тооцоолол авч, тухайн тооцооллын дагуу өөрийн ҮЦТХТ дансаа цэнэглэнэ.
    Бондын захиалга хэрхэн өгөх вэ?

    Та биржийн буюу нээлттэй зах зээлээс бүтээгдэхүүн худалдан авах бол https://trader.tdbsecurities.mn/auth арилжааны платформоор өөрийн бүртгэлээр нэвтрэн Захиалга->Дотоод захиалга хэсгээс өөрийн сонирхож буй бонд болон ХБҮЦ-ны симболыг бичиж хайн  биелэх нөхцөл, нэгжийн үнэ болон тоо ширхгийг оруулан захиалга өгнө.

    Та хаалттай буюу OTC зах зээлээс бүтээгдэхүүн худалдан авах бол өөрийн биеэр, мэйл хаягаар болон 7010-0261 дугаарт холбогдон брокероос бондын мэдээлэл болон тооцоолол авч арилжаа хийх хүсэлт гаргаснаар захиалга өгнө.

    /Анхаарах: Та OTC буюу биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох бол СЗХ-оос тавьсан мэргэжлийн хөрөнгө  оруулагчийн шалгуур шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу./

    Гадаад болон дотоодын зах зээл дээрх бондуудын ялгаа юу вэ?

    Гадаад зах зээлийн бонд:

    • Монгол Улсын Засгийн газар болон компаниудын гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргасан өрийн хэрэгсэл;
    • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100 ам.доллар (гадаад зах зээлд арилжаалагдах бондыг худалдан авах үед зах зээлийн ханш нь тухайн үеийн зах зээлийн хүүгийн өөрчлөлт, инфляцын түвшин, эрэлт нийлүүлэлт, үнэт      цаас гаргагчийн зээлжих чадварын эрсдэл, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааран тогтмол хэлбэлздэг болохыг анхаарна уу); 
    • Ихэвчлэн олон улсын санхүүгийн төвүүд (Сингапур, Хонг Конг, Лондоны биржүүд) дээр арилжаалагддаг;
    • Үнэлгээ нь дараах хүчин зүйлээс хамаарна:
      • Зээлжих зэрэглэл
      • Хөрвөх чадвар
      • Гадаад валютын ханшийн эрсдэл
      • Олон улсын зах зээлийн хүүгийн орчин.

    Дотоодын зах зээлийн бонд:

    • Монгол Улсын дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргасан үнэт цаас;
    • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000–1,000,000 төгрөгийн хооронд;
    • Бирж болон хаалттай (OTC буюу биржийн бус) зах зээлээр арилжаалагддаг.
  • 1072 хувьцаа гэж юу вэ?

    1072 хувьцаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны шийдвэрээр иргэн бүрд байгалийн баялгийн өгөөжийг хүртээх, үнэт цаас болон хөрөнгийн зах зээлд иргэдийг оролцуулах, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 2.5 сая иргэнд хуваарилсан “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа юм. Одоогийн байдлаар 2024 оны 1-р сарын 1-ээс өмнө төрсөн бүх иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлсэн байна.

    1072 данс хэрхэн нээх вэ?

    Та https://trader.tdbsecurities.mn/wallet/1072 вэбсайтаар нэвтэрч дансаа нээх боломжтой. Хэрэв хүүхдийн данс нээж байгаа бол хүүхдийн нэр дээрх банкны дансны дугаарыг заавал бүртгэх шаардлагатай.

    1072 хувьцааны ногдол ашгаа авч байгаагүй бол яах вэ?

    Хэрэв та 1072 ногдол ашиг авч байгаагүй бол 158989 дугаарт регистрийн дугаараа илгээнэ. Ингэснээр таны 1072 хувьцаа аль үнэт цаасны компанид бүртгэлтэй байгааг тодруулна. Түүний дараа тухайн үнэт цаасны компанитай холбогдож, ногдол ашиг хүлээн авах банкны дансны бүртгэлээ шалгана. Хэрэв 158989 дугаараас “үнэт цаасны данс байхгүй байна” гэсэн хариу ирвэл та trader.tdbsecurities.mn/wallet/1072 хаягаар нэвтэрч шинэ үнэт цаасны данс нээлгэнэ.

    1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах банкны дансны дугаараа яаж мэдэх вэ?

    Бүртгэлтэй үнэт цаасны компанидаа холбогдож, өөрийн бүртгэлтэй банкны дансны мэдээллийг лавлана. Хэрэв та манай үнэт цаасны компанид данстай бол trader.tdbsecurities.mn/wallet/check-account линкээр нэвтэрч, ногдол ашиг хүлээн авах банкны дансаа онлайн байдлаар шалгах боломжтой.

    1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авдаг банкны дансаа яаж солиулах вэ?

    Та өөрийн 1072 хувьцаа бүртгэлтэй байгаа ҮЦК-тай холбогдож ногдол ашиг хүлээн авах дансаа солиулна.

    1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах банкны дансны дугаараа солиулсан, өмнөх ногдол ашиг орж ирээгүй бол яах вэ?

    Энэхүү тохиолдолд ҮЦТХТ-д таны ногдол ашиг хадгалагдах бөгөөд таны бүртгэл баталгаажсаны дараа нөхөн гүйлгээ хийгдэх болно. 

  • Байгууллага нь үнэт цаас гаргахаар бол хэнтэй холбогдох вэ?

    Байгууллага нь үнэт цаас гаргах тохиолдолд Ти Ди Би Секьюритис ҮЦК-н Хөрөнгө оруулалтын банкны газартай холбогдож, мэдээлэл авах, уулзалт товлох боломжтой. 

    • Уулзалтаас өмнө дараах мэдээллүүдээ бэлдсэн байвал уулзалт илүү үр дүнтэй болно:
      • Санхүүгийн мэдээлэл
      • Таамаглаж буй татан төвлөрүүлэх дүн
      • Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт

    Холбоо барих:

    • Утас: +976 7010 0261 (Даваа–Баасан, 09:00–17:00)
    • И-мэйл: info@tdbsecurities.mn
    Үнэт цаас гаргах процесс болон хугацааны мэдээлэл

    Үнэт цаас гаргах процесс болон шаардагдах хугацаа нь үнэт цаасны төрөл, гаргагчийн бэлтгэл ажлаас хамаарч харилцан адилгүй байдаг.

    • Нээлттэй (биржийн) зах зээлд үнэт цаас санал болгох ажиллагаа: дунджаар 3–6 сар
    • Хаалттай (биржийн бус) зах зээлд үнэт цаас санал болгох ажиллагаа: дунджаар 1–3 сар

    Үнэт цаас гаргах процесс, үнэт цаасны бүртгэлийн шалгууртай холбоотой мэдээлэлтэй энд дарж танилцана уу.


    Үнэт цаас гаргахад хэр хэмжээний өртөг, зардал гардаг вэ?

    Үнэт цаас гаргах өртөг, зардал нь гаргах үнэт цаасны төрөл, үнийн дүн, бүртгүүлэх арилжаа эрхлэх байгууллагаас хамааран ялгаатай байдаг.

    Үнэт цаас гаргах үед дараах байгууллагуудад шимтгэл, хураамж, үйлчилгээний төлбөр төлөгдөнө:

    • Санхүүгийн зохицуулах хороо
    • Арилжаа эрхлэх байгууллага (бирж)
    • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
    • Үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч байгууллагууд:
      • Андеррайтер
      • Аудитын компани
      • Хуулийн зөвлөх
      • Үнэлгээний компани (шаардлагатай тохиолдолд)
      • Зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний компани (шаардлагатай тохиолдолд)

    Үнэт цаас гаргахтай холбоотой шимтгэл, хураамжийн дэлгэрэнгүй мэдээллийг тусгай гарын авлагаас танилцах боломжтой.

    Үнэт цаас гаргахтай холбоотой шимтгэл, хураамжийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

  • Үнэт цаасанд хөрөнгө оруулахтай холбоотой ямар ямар татварууд байдаг вэ?

    Монгол Улсад албан татвар төлөгчийн үнэт цаасны орлогод дараах татварууд ногдоно:

    • Нээлттэй зах зээл (анхдагч, хоёрдогч):
      • Хүүгийн орлого, ногдол ашигт 5% татвар

    • Биржийн бус зах зээл (OTC):
      • Хүүгийн орлого, ногдол ашигт 10% татвар

    Нээлттэй зах зээлд үнэт цаас худалдан борлуулахад олсон орлогот 10%-ийн татвар ногддог бол 2029 он хүртэл татварын хөнгөлөлтэй байдаг. 

    Хувьцаа, бонд ашигтай зарсан үед ямар хэмжээний татвар ногддог вэ?

    Дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 

    • 2024–2026 онд – ногдох татварын 90 хувиар хөнгөлсөнтэй холбоотойгоор ашгийн татвар 1 хувиар,
    • 2027–2029 онд – ногдох татварын 50 хувиар хөнгөлсөнтэй холбоотойгоор ашгийн татвар 5 хувиар тус тус тооцохоор байна. 
    Ямар үед татвараас чөлөөлөгдөх боломжтой вэ?

    Албан татвараас чөлөөлөх нөхцөл:

    • Засгийн газар, нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
    • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан ногдол ашиг;
    • Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого;
    • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого;
    • Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого.
  • Хаяг байршил нь хаана вэ?

    Худалдаа, хөгжлийн банкны төв байр, 2 давхар, 14210, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот

    Ажлын цагийн хуваарь?

    Даваа-Баасан:  09:00-17:00
    Бямба-Ням:       Амарна

  • Холбоо барих суваг

    Утас: +976 7010 0261, 7010 0263 /Даваа-Баасан, 9:00-17:00/

    Цахим хаяг: info@tdbsecurities.mn

    Facebook: https://www.facebook.com/tdbsecurities

    Instagram: https://www.instagram.com/tdb_securities/

    X: https://x.com/TDB_Securities

    Youtube: https://www.youtube.com/@tdbsecuritiessc6358/featured

    LinkedIn: TDB Securuties

    Wechat: TDB Securuties

  • Үнэт цаасны үлдэгдлээ яаж шилжүүлэх вэ?

    Харилцагч та үнэт цаасаа шилжүүлэхийг хүсвэл шилжүүлэхээр төлөвлөж буй үнэт цаасны компанид хандан, шилжүүлэх тухай албан өргөдөл гаргана. Тухайн өргөдлийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлж, баталгаажуулсны дараа ажлын 1–2 хоногийн дотор таны эзэмшиж буй үнэт цаасны үлдэгдэл сонгосон компанийн данс руу шилжүүлэгдэнэ.

Түгээмэл асуултууд
Хөрөнгө оруулалт татах & Зөвлөгөө авах

Та үнэт цаас гаргах болон компанийг өөрчлөн байгуулах, корпорацийн санхүүжилтийн талаар зөвлөгөө авах бол дараах формыг бөглөж илгээнэ үү.

Хуваалцах