-
Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?
Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
Брокерийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий ҮЦК нь харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар арилжаанд оролцдог буюу хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход нь зуучилдаг байгууллага юм. Харин дилерийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцдог.
Хөрөнгө оруулалтын зөвлөх нь үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ хийх, харилцагчид үнэт цаас худалдах, худалдан авах талаар мэргэжлийн зөвлөгөөг өгдөг бол андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
-
Үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ?
Харилцагч онлайнаар болон биечлэн хүрэлцэн ирэн данс нээх боломжтой.
- Онлайнаар данс нээж байгаа тохиолдолд https://trader.tdbsecurities.mn/auth веб сайтаар зочлон бүртгүүлэх /1072 данс нээх/ цэсийг сонгон өөрийн мэдээллийг крилл үсгээр бөглөснөөр таны данс амжилттай нээгдэнэ.
- Өөрийн биеэр ирж дансаа нээлгэж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр бичиг баримтын хамт салбар дээр ирэн үнэт цаасны дансаа нээлгэнэ.
Үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ? /Байгууллага бол/Дотоодын болон гадаадын хуулийн этгээд Байгууллагын данс нээлтийн гарын авлага.pdf энэхүү гарын авлагын дагуу материалуудыг бүрдүүлэн эх хувиар салбар дээр хүрэлцэн ирж үнэт цаас данс нээлгэнэ.
-
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Арилжаанд оролцохын тулд та өөрийн биеэр шаардлагатай бичиг баримтын хамт компанийн салбар дээр хүрэлцэн ирж “Мастер гэрээ”-г байгуулна. Уг гэрээг байгуулснаар та дотоодын болон гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох эрхтэй болж, цаашид бүх төрлийн арилжаанд онлайн болон зайнаас оролцох боломжтой болно.
-
Онлайн үйлчилгээ гэж юу вэ?
Та ажлын цагаар брокертой холбогдон овог нэр регистрийн дугаар болон ямар банкны данснаас гүйлгээ хийсэн, гүйлгээний утгаа баталгаажуулснаар үнэт цаасны данс тань цэнэглэгдэх болно.
-
Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
-
Хувьцааны ногдол ашиг, бондын хүүгийн төлбөрөө хэрхэн авах вэ?
Та өөрийн биеэр манай оффист хүрэлцэн ирж эсвэл зайнаас төлбөрөө зөвхөн өөрийн нэр дээрх банкны дансандаа авах боломжтой.
TDB Trader аппликейшн болонhttps://trader.tdbsecurities.mn/ нэвтэрч орсон тохиолдолд,
Та өөрийн ҮЦТХТ данс руу орон Зарлага товчийг даран өөрийн нэр дээрх банкны дансны мэдээллийг оруулан зарлага гаргах хүсэлтээ илгээнэ.
-
Дотоод арилжаанд оролцож хувьцаагаа зарсан тохиолдолд мөнгөө хэрхэн авах вэ?
Төлбөр тооцооны T+2 системийн дагуу хувьцаа худалдсанаас хойш ажлын 2 дахь өдөр таны үндсэн үлдэгдэлд орж ирнэ. Үүний дараа та зарлагын хүсэлт илгээн өөрийн нэр дээрх банкны дансандаа мөнгө татах хүсэлтээ илгээнэ. Хэрэв та дахин арилжаанд оролцохыг хүсвэл үндсэн үлдэгдэлд орж ирэхийг хүлээлгүйгээр боломжит үлдэгдлээрээ шууд арилжаанд оролцох боломжтой.
-
Бондын мэдээлэл хэрхэн авах вэ?
Та манай арилжааны платформ болон апп-аар нэвтрэн компанийн нээлттэй бонд хэсгээс бондын мэдээллийг авах боломжтой мөн нээлттэй бондын арилжаанд орох бол та өөрийн номинал дансыг цэнэглэн арилжаанд оролцоно.
Хаалттай бондын хөрөнгө оруулалт сонирхож байвал та салбар дээр өөрийн биеээр ирэх эсвэл манай 7010-0261 дугаар руу залгаж брокертой холбогдон сонирхож буй хөрөнгө оруулалтын хэмжээ болон хугацааг тохиролцон бондын мэдээллийг мэйл хаягаар авах боломжтой.
-
1072 хувьцаа гэж юу вэ?
Иргэн бүрд байгалийн баялгийн өгөөж хүртээх. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлд иргэдийг оролцуулж эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анх 2011 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн Монгол улсын нийт 2,5 сая иргэнд хуваарилсан “Эрдэнэс Тавантолгой ХК”-ны хувьцаа.
Одоогийн байдлаар 2024 оны 1-р сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлсэн байгаа.
-
Байгууллага нь үнэт цаас гаргахаар бол хэнтэй холбогдох вэ?
Байгууллага нь үнэт цаас гаргах тохиолдолд Хөрөнгө оруулалтын банкны газартай холбогдож, мэдээлэл авах, уулзалт товлох боломжтой.
Уулзалтаас өмнө санхүүгийн мэдээлэл, таамаглаж буй татан төвлөрүүлэх дүн, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт зэрэг мэдээллүүдээ бэлдсэн байвал уулзалт илүү үр дүнтэй болох боломжтой байдаг. Үнэт цаасны төрөл, үнийн дүнгээ урьдчилсан байдлаар тодорхойлоход бид зөвлөх боломжтой.
Холбоо барих утас: +976 70100261 /Даваа-Баасан, 9:00-17:00/
И-мэйл: info@tdbsecurities.mn
-
Ашгийн татвар гэж юу вэ?
Ашгийн татвар нь хөрөнгө борлуулсан, шилжүүлсэний орлогод ногдох албан татвар бөгөөд үнэт цаастай хамаарагдах ашгийн татвар нь хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогод ногдох албан татвар болно.
-
Хаяг байршил нь хаана вэ?
Худалдаа, хөгжлийн банкны төв байр, 2 давхар, 14210, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот
-
Холбоо барих суваг
Утас: +976 7010 0261, 7010 0263 /Даваа-Баасан, 9:00-17:00/
Цахим хаяг: info@tdbsecurities.mn
Facebook: https://www.facebook.com/tdbsecurities
Instagram: https://www.instagram.com/tdb_securities/
X: https://x.com/TDB_Securities
Youtube: https://www.youtube.com/@tdbsecuritiessc6358/featured
LinkedIn: TDB Securuties
Wechat: TDB Securuties
-
Үнэт цаасны үлдэгдлээ яаж шилжүүлэх вэ?
Харилцагч та үнэт цаасаа шилжүүлэхийг хүсвэл шилжүүлэхээр төлөвлөж буй үнэт цаасны компанид хандан, шилжүүлэх тухай албан өргөдөл гаргана. Тухайн өргөдлийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлж, баталгаажуулсны дараа ажлын 1–2 хоногийн дотор таны эзэмшиж буй үнэт цаасны үлдэгдэл сонгосон компанийн данс руу шилжүүлэгдэнэ.
- Үнэт цаасны компани
- Үнэт цаасны данс нээх
- ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ
- ОНЛАЙНААР ДАНСАА УДИРДАХ
- ҮНЭТ ЦААСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЙЛГОЛТ
- ҮНЭТ ЦААСНЫ ДАНС ЦЭНЭГЛЭХ
- ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ
- БОНДТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
- 1072 ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙ
- ҮНЭТ ЦААС ГАРГАХТАЙ ХОЛБООТОЙ
- ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ
- АЖЛЫН ЦАГ, ХАЯГ БАЙРШИЛ
- ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
- ҮНЭТ ЦААС ШИЛЖҮҮЛЭХ