{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Японы үйлчилгээний салбарын өсөлт тавдугаар сард удаашрав.

Японы үйлчилгээний салбарын өсөлт тавдугаар сард удаашрав.


Японы үйлчилгээний салбарын өсөлт тавдугаар сард саарсан нь аж үйлдвэрийн салбарын уналтыг нөхөх боломжийг хязгаарлаж, бизнесийн нийт өсөлт бараг тэг хувьтай болсон байна. Үүний улмаас эдийн засгийн ерөнхий байдал тогтворгүй хэвээр байх төлөв ажиглагдлаа.

PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлтээс харахад Японы үйлчилгээний салбарын өсөлт тавдугаар сард буурч, 51.0 болжээ. Дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 52.4 байсан бол одоо эрэлт багассанаар сулрах хандлагатай байна. 

Он гарснаас хойш үйлчилгээний салбарын ажилтнуудын итгэл найдвар сайжирсан хэдий ч нийт түвшин нь цар тахлын дараах дунджаас доогуур хэвээр байгаа.

Үйлчилгээний салбарын өсөлт удаашрах гол шалтгаанууд нь энергийн зардал, хөдөлмөрийн хөлс, тээврийн зардлын өсөлттэй холбоотой юм. Үүний зэрэгцээ, үйлчилгээний салбарын удаашрал болон үйлдвэрлэлийн тасралтгүй бууралт нь Японы эдийн засгийн ерөнхий өсөлтийг сулруулж байгааг судалгааны дүн харуулжээ.

Ойрын хугацаанд эрэлт бууралт, өртгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын удаашрал зэрэг хүчин зүйлс нь Японы эдийн засгийн өсөлтийг сааруулж, тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх шинжтэй байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news