{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn

ЯПОНЫ ИЕНИЙ ХАНШИЙН СУЛРАЛ


Японы иений ханш сулраад байгаа нь зах зээлийг илүү өргөн хүрээтэй хямралд оруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Тодруулбал, Японы иен ам.доллартой харьцах ханш 4-р сарын 22-ны хаалтаар 128.49 болоод байгаа нь сүүлийн 20 жилийн турш хамгийн доод түвшиндээ хүрсэн ханшийн сулрал болоод байгаа юм.

Японы төв банкны хувьд мөнгөний тэлэх бодлого баримталж байгаа нь бусад улс орнуудын хумих бодлого баримталж байгаагаас ялгаатай байгаа билээ. Энэхүү бодлогын зөрүүтэй байдал нь Японы валютыг бусад валютуудтай харьцуулахад сулруулаад байгаа юм.

2022 оны эхэн үеэс авч үзвэл иений ам.доллартой харьцах ханш 12 хувиар унаад байна. Иен нь дэлхийн санхүүгийн гол валютуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн их арилжаалагддаг валютуудын 3-т бичигддэг байна. Ийм учраас иений ханшийн сулрал нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон сөрөг үр дагавар учруулж болохоор байгаа юм.

Иений ханшийн сулралтай холбоотойгоор Японы төв банкны Засгийн Газрын Үнэт Цаасны эрэлт буураад байгаа ба энэ нь ханшийн эрсдэлийг хөрөнгө оруулагчдад нэмж байгаатай холбоотой байгаа юм. АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөж 2.905 хувь байгаа нь Японы хөрөнгө оруулагчдын сонирхлыг иений ханшийн сулралтай энэ үед ихээр татаж байгаа байна.

Ханшийн сулралтай холбоотойгоор Японы төв банкны бодлого боловсруулагчид хэрэв цаашид ханш үргэлжлэн суларсаар байвал компаниудад үзүүлж буй нөлөөлөл болон бизнес төлөвлөлтийн хүндрэл зэргийг харгалзан үзэж өөрсдийн баримталж буй бодлогыг өөрчлөх тал дээр анхаарч үзнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ