{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ, 2022 ОНЫ 10-р САРЫН БАЙДЛААР

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ, 2022 ОНЫ 10-р САРЫН БАЙДЛААР


Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралын эсрэг Монголбанк 2022 оны эхний 10 сард нийт 4.7 тэрбум ам.долларын валютын интервенц буюу дуудлага худалдаа хийжээ.

Монголбанк 2022 оны эхний 10 сард нийт 4.7 тэрбум ам.долларын валютын худалдах арилжаа хийсний 24.0 сая ам.доллар нь своп хэлцэл, 2.0 сая ам.доллар нь форвард хэлцэл үлдсэн нь спот хэлцэл байлаа.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 оны эхний 10 сарын байдлаар 541.65 нэгжээр буюу 19.01%-иар суларсан үзүүлэлттэй байгаагаас 4-р сард өмнөх саруудаас хамгийн их хувиар буюу 4.82%-иар суларсан байна. Мөн тухайн сард Монголбанк хамгийн өндөр дүнгээр буюу 682.5 сая ам.долларын дуудлага худалдаа хийсэн байна.

Монгол улсын Гадаад Валютын Албан Нөөц (ГВАН) 2022 оны эхний 10 сард 36.19%-иар багасаж 2.8 тэрбум ам.доллартой тэнцэх дүнтэй болсон байна. Энэ нь Монголбанк ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд их хэмжээгээр өөрийн нөөцөөс банкнуудад худалдсан болохыг илэрхийлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ