{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК" МХБ-ИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН КОМПАНИУДЫГ ШИНЖ ЧАНАРААР НЬ АНГИЛЛАА

"ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК" МХБ-ИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН КОМПАНИУДЫГ ШИНЖ ЧАНАРААР НЬ АНГИЛЛАА


“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь Монголын Хөрөнгийн Биржийн I болон II-р ангилалд бүртгэлтэй нийт 64 компаниудаас санхүүгийн үзүүлэлтүүд дээр нь тулгуурлан үнэ цэнтэй (Value) болон өсөлттэй (Growth) ангиллын багцуудыг тодорхойллоо. Тооцооллыг 2017-2021 оны санхүүгийн тайланд үндэслэн гаргасан ба 5 компани "Value", 19 компани "Growth", үлдсэн 21 компани уг 2 шинж чанарын хамтад нь агуулсан хувьцаанууд байна.  

Бидний судалгаагаар АПУ ХК (MSE: APU) нь үнэ цэнтэй (Value) ангиллын хувьцаа болох нь тооцоологдсон тул АПУ ХК-д (MSE: APU) үнэ цэнтэй ангиллын сертификатыг гардуулан өглөө.

МХБ-ийн хувьцаануудыг шинж чанараар нь ангилснаар хөрөнгө оруулагчид өөрийн зан төлөв, эрсдэл даах чадвар, эрсдэл хийх хүсэл эрмэлзэл зэрэгтээ тааруулан оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд хялбар болох зэрэг давуу талтай. Мөн манай компанийн зүгээс энэхүү 2 ангилал тус бүрээс ТОП 5 компанийг сонгон TDBS өсөлттэй болон TDBS үнэ цэнтэй компаниар шалгаруулан сертификат гардуулж, тэдгээр компанийн мэдээллийг харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнтэй нээлттэй хуваалцах болно.



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news