{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТӨД ГОЛ НӨЛӨӨГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТӨД ГОЛ НӨЛӨӨГ ҮЗҮҮЛЖ БАЙНА


АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2023 онд 9.94%-ийн өсөлтийг үзүүлжээ. 500 компанийн хувьцааны ханшаар жинлэгдэн тооцогдсон уг индекс дэх компаниудыг салбараар нь ангилбал технологи болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд тус бүр 23% орчмын өсөлттэй байгаа нь тус индекс 9.94% өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байна. Энэ нь зөвхөн өсөлттэй ангилалд харьяалагддаг буюу технологийн компаниудын хувьцаанууд бухын зах зээлд шилжсэнийг илэрхийлж байна.

Харин бусад салбарын хувьцаануудын ханш уналттай эсвэл ханшийн өөрчлөлт багатай байна. Хувьцаанууд салбарын гүйцэтгэлээрээ зөрүүтэй байдлыг их үүсгэсэн байгааг бид зах зээлийн эрүүл бус шинж тэмдэг гэдэгт санал нэгдэж байна. Учир нь эдийн засаг, төв банк болон засгийн газрын шийдвэрүүдийн нөлөө бүх салбарт тэнцүү үйлчлэх төлөвтэй байдагт бид санал нэгдээд байгаа юм.

Тиймээс хувьцааны зах зээлийн дараагийн том хөдөлгөөн 6 сарын 14-д болох Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хурлын үеэр бий болж магадгүй юм. Учир нь зах зээлийн дийлэнх хүлээлт төв банкийг бодлогын хүүгээ дахин өсгөхгүй гэх талд байна.

Хэрэв төв банк инфляцыг эрчимтэй хянахаар бодлогын хүүгээ өсгөх эсвэл бодлогын хүүг удаан хугацаанд бууруулахгүй гэх мэдэгдэл хийвэл уг өндөр өсөлтийг үзүүлээд буй хувьцаануудын ханш унах магадлалтай. Учир нь хүүгийн түвшинд мэдрэг технологийн компаниудын хувьцааны ханш өөдрөг хүлээлтээр өндөр өсөлтийг бусад салбараас түрүүлж үзүүлсэн байна.

Жич: S&P 500 индекс болон салбарын индексийн мэдээллийг 2023 оны 6 сарын 1-ний өдрийн байдлаар ашигласан болно. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ