ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУД ӨСӨЛТТЭЙ БАЙГАА 3 ШАЛТГААН
Үнэ цэнтэй ангиллын хувьцааг илэрхийлэх Russel 1000 Value индекс 2023 онд 1.64%-ийн бууралттай байгаа бол өсөлттэй ангиллын хувьцааг илэрхийлэх Russel 1000 Growth индекс 20.75%-ийн өсөлттэй байна.
Санхүүгийн салбарын эзлэх жин Russel 1000 Value индексэд том хэсгийг эзэлдэг ба банкны салбарын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотойгоор санхүүгийн салбарын хувьцаанууд уналттай байгаа нь уг индекс 2023 онд бууралттай байгаад гол нөлөөг үзүүлсэн байна.
Харин Russel 1000 Growth индекс 2023 онд 20.75%-ийн өсөлттэй байгаад үндсэн 3 шалтгаан байна.
1. 2022 онд өсөлттэй ангиллын хувьцаанууд хамгийн их уналттай байсан. 2023 оны дунд үед Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дээд хязгаардаа хүргэх төлөвтэй байгаа тул өсөлттэй ангиллын хувьцаануудад эерэг нөлөө үзүүлж байна.
2. Өсөлттэй ангиллын хувьцаануудын хэсэг болох томоохон технологийн компаниуд нь эрсдэлгүй хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Томоохон технологийн компаниудын ашигт ажиллагаа тогтвортой байна.
3. ChatGPT / Google Bard гэх мэт хиймэл оюун ухааны чиглэлд (AI) хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа нь технологийн компаниудын хувьцааны ханшид түлхэц үзүүлж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19