{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.1.03 - 2022.01.07
2022.01.10

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.1.03 - 2022.01.07



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.80%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.40%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.68%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.03%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.90%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
2.39%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.55%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.39%
9
MMC' 2024
USD
9.25%
19.18%
10
Mongol 2027
USD
3.50%
4.70%
11
Mongol 2031
USD
4.45%
5.19%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл Холбооны нөөцийн сангийн бонд худалдан авахаа зогсоох мэдэгдлээс болон уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 0.29 хувь, S&P 500 индекс 1.87 хувь, Nasdaq Composite индекс 4.53 хувь, Russel 2000 индекс 2.92 хувь, S&P MidCap 400 индекс 1.72 хувиар тус тус буурсан байна. Мөн цар тахал эхэлснээс хойш АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 1.80 хувь буюу хамгийн дээд түвшинд хүрээд байна.  
  2. Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүг 2022 онд 3 удаа нэмэгдүүлэхээ зарлаад байсан бол өнгөрсөн долоо хоногт бонд худалдан авалтаа зогсоож, зах зээлд зарах төлөвтэй байгаагаа мэдэгдлээ. ХНС-ын 8.8 их наяд ам.долларын тодорхой хэсгийг бодлогын хүүгээ нэмэгдүүлсний дараа зарж эхэлнэ. Энэ нь бондын өгөөжийг өсгөх хөшүүрэг болоод байгаа юм.
  3. АНУ-ын Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлж буйгаар 12-р сард ердөө 199,000 ажлын байр нэмсэн нь хүлээлтийн талд ч хүрсэнгүй. Харин өрхийн судалгаагаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж буурсан нь тахлын өмнөх үеийн түвшинтэй ойртжээ. 12 сард нэг цагийн дундаж орлого 0.6 хувиар өссөн нь 0.4 хувийн өсөлтийн хүлээлтээс давсан байна. Бусад тоо баримт болон 11-р сард 4.5 сая хүн ажлаасаа гарсан статистикийг харахад олон Америкчууд хувиараа хөдөлмөр эрхлэхийг сонгож байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан таамаглаж байснаас илүү хурдацтайгаар бодлогын хүүг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа тул Европын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1 хувь, Францын CAC 40 индекс 1.06 хувь, Италийн FTSE MIB индекс 0.27 хувь, Германы Xetra DAX индекс 0.40 хувиар тус тус буурсан бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.77 хувиар өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж АНУ-ийн ЗГҮЦ-ны өгөөжийг дагаж хөдөлсөн ч долоо хоногийн эцэст бага зэргийн унажээ.
  2. Европын зарим улс орнууд цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа сулруулж байна. Жишээлбэл, Нидерланд улс орон хөл хориогоо өнгөрсөн бямба гарагаас эхлэн султгасан бол ИБНВУ, Швейцарь, Норвеги улсууд COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтын хугацааг богиносгожээ.
  3. Европын бүсийн аж үйлдвэрлэл сэргэж байна. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 11-р сард 2.3 хувиар өссөн нь тооцооллоос 0.5 хувиар давсан байна. Мөн Герман улсын эдийн засаг 2020 онд 4.56 унасан ч 2021 онд 2.7 хувиар өссөн. ИБНВУ-ын эдийн засаг 2020 оны 2-р сараас анх удаа 0.7 хувиар өссөн бөгөөд 2021 онд тус улсын эдийн засаг 0.9 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч албан ёсны мэдээллээр коронавирусийн омикрон хувилбараас үүдэлтэй халдварын улмаас 2021 оны сүүлийн саруудад өсөлтийн хурд бага зэрэг удааширсан байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.09 хувиар буурч, TOPIX индекс 0.17 хувиар өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш огцом суларч 115.11-аас 115.83 болж уналт үзүүлсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.07 хувиас 0.14 хувь хүртэл өсөж 2021 оны 4-р сард хүрсэн дээд цэгтээ дахин хүрээд байна.
  2. Японы засгийн газар COVID-19-ийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Okinawa, Yamaguchi, Hiroshima мужуудад 1-р сарын 31 хүртэл онц байдал зарласан бөгөөд ресторан болон нийтийн үйлчилгээний газруудын ажиллах цагт хязгаарлалт тавьжээ.
  3. Японы үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд сэргэлт 12-р сард коронавирусийн тархалттай холбоотойгоор удааширч байна. Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 11-р сард 54.5 байсан бол 12-р сард 54.3 болж буурчээ.  Энэ нь 2021 оны дунджаас дээгүүр үзүүлэлт ч гэсэн түүхий эдийн үнэ өссөн нь үйлдвэрлэгчдийн зардлын дарамтыг нэмэгдүүлсээр байна. Үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 11-р сард 53.0-аас 12-р сард 52.1 болж буурчээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл үл хөдлөх хөрөнгийн салбарын үймээн  самуун болон ХНС-ийн бодлогын хүүгийн мэдэгдэлтэй холбоотойгоор CSI 300 индекс 2.3 хувь, Shanghai Composite индекс 1.7 хувиар тус тус буурсан байна. 
  2. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.376 болж ам.долларын эсрэг бага зэрэг суларсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн 2.793 хувиас 2,837 хувь хүртэл өссөн байна.
  3. БНХАУ-ын Үйлдвэрлэлийн Худалдан авах Менежерүүдийн Индекс 11-р сард 49.9 байсан бол 12-р сард хүлээлтээс давж 50.9 болжээ. Төв банк 12-р сард банкнуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсний дагуу БНХАУ-ын гадаад валютын нөөц 12-р сард 28 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.25 их наяд ам.долларт хүрчээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ