{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.14 - 2022.03.18

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.14 - 2022.03.18


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.24%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.06%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
4.99%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.03%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
5.74%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
14.05%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
31.35%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
5.76%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
6.02%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногийн турш өсөлттэй байж хоёр 7 хоногийн турш үргэлжилсэн уналт зогслоо. Уг өсөлтөд газрын тосын үнийн бууралт, ОХУ-аас ЗГҮЦ-ны төлбөрөө төлж чадах тухай мэдээ, Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын хурлын үр дүн зэрэг нь зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөн үргэлжилсээр байгаа ч зөрчилдөөнийг зогсоох хэлэлцээр үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна. Томоохон индексүүд бүгд өсөлттэй байсан ба технологийн Nasdaq Composite индекс хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.
  2. Холбооны Нөөцийн Сан инфляцын эсрэг арга хэмжээ авч богино хугацааны зээлийн хүүг 0.25 хувиар өсгөж, ХНС-ийн зорилтот хүүг 0.25-0.50 хувь болгон өөрчиллөө. Энэ нь ХНС 2018 оноос хойших анх удаагийн бодлогын хүүгээ өсгөсөн явдал болсон бөгөөд цар тахлаас хойших мөнгөний бодлого өөрчлөгдсөн чухал алхам боллоо. Мөн бодлого боловсруулагчид эдийн засгийн шинэчилсэн таамаглалыг гаргасан бөгөөд эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулж, инфляцын төсөөллийг нэмэгдүүлсэн байна.
  3. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ сүүлийн 52 жилийн доод түвшинд хүрч буурсан нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг харуулж байна. Үйлдвэрлэгчийн үнийн ерөнхий индекс 2-р сард буурч, үндсэн үнийн өсөлт нь 1-р сарын хурдтай ижил хэмжээнд тогтвортой байв. Үүний зэрэгцээ АНУ-д ипотекийн зээлийн хүү өсөж, 3 жилийн хугацаанд анх удаа 4 хувийг давлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ болон Украины хэлэлцээр таатайгаар шийдэгдэнэ гэх өөдрөг хүлээлттэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээл 2 дахь 7 хоногоо дараалан өслөө. STOXX Europe 600 индекс 5.43 хувиар, Италийн FTSE MIB индекс 5.13 хувиар, ХБНГУ-ын Xetra DAX индекс 5.76 хувиар, Францын CAC 40 индекс 5.75 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 5.13 хувиар тус тус өссөн байна.
  2. Евро бүсийн бондын өгөөж бага хэмжээгээр өссөн байна. ОХУ болон Украин хоорондын энхийн хэлэлцээр нь ахиц дэвшилтэй байж болохуйц хүлээлт нь голлох нөлөөг үзүүлэв. Төв банкнууд инфляцын өсөлтийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлогыг баримтлах хүлээлт өндөр байгаатай холбоотойгоор ХБНГУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өссөн байна.
  3. Английн төв банк энэ онд 3 дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө. Тодруулбал энэ оны 6-р сарын эцэс гэхэд 8 хувьд хүрэхээр хүлээгдэж буй инфляцыг барих зорилготойгоор 0.50 хувиас 0.75 хувь болгон өсгөсөн байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээлд хувьцааны ханшнууд өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 6.62 хувиар, TOPIX индекс 6.10 хувиар өссөн байна. Өсөлтөд нөлөөлсөн гол зүйлсийг дурдвал Япон улсын эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт буурах хандлагатай байгаатай холбоотойгоор тахлын үеийн үлдсэн бүх дүрмийг цуцлах талаар засгийн газрын мэдэгдсэн мэдэгдэл мөн ОХУ болон Украйн улс хоорондын хэлэлцээр таатайгаар шийдэгдэх нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлсөнтэй холбоотой байв.
  2. Япон улсын экспортын хэмжээ 1-р сард бууралттай байсан бол 2-р сард хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байлаа. Үүний зэрэгцээ Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны (JGB) өгөөж өмнөх 7 хоногийн эцэст 0.18 хувь байсан бол 0.21 хувь болж өссөн байна. Мөн өмнөх 7 хоногт 1 ам.доллар иентэй харьцуулахад 117.29 байсан бол энэ 7 хоногт 118.90 орчим болж суларлаа.
  3. Японы төв банк бодлогын хүүг бага хэвээр барьсаар байна. Японы төв банк богино хугацаат ТБҮЦ-ны хүүг -0.1 хувьд, 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөжийг 0 хувь орчимд барьж байна. Инфляцын тогтвортой байдлын зорилтоо 2 хувьд хүргэж, хадгалахтай холбоотойгоор өгөөжийн муруйн хяналтыг мөнгөний ханшийн тоон болон чанарыг зөөлрүүлэх замаар үргэлжлүүлэх болохыг мэдээллээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.8 хувиар, CSI 300 индекс 0.8 хувиар тус тус бууралттай байсан ч бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжинэ хэмээн амласантай холбоотой 7 хоногийн эцэст хөрөнгийн зах зээлийн хандлага эерэг болжээ. Тодруулбал БНХАУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болон дэд сайдын уулзалтын үеэр БНХАУ-ын эрх баригчид зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийг хэвийн явуулах болно хэмээн мэдэгдсэн байна.
  2. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногт 2.836 байсан бол 2.82 хувь болон буурсан байна. АНУ болон БНХАУ-ын ерөнхийлөгчдийн уулзалтын өмнө юанийн ханш ам.долларын эсрэг суларсан. Уг уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч хэрэв БНХАУ нь ОХУ-ыг дэмжвэл БНХАУ зохих ёстой төлбөрөө төлөх болно хэмээн анхааруулсан байна.
  3. БНХАУ-ын шинэ орон сууцны үнэ сарын өмнө бага хэмжээний өсөлт үзүүлсний дараагаар 2-р сард тогтвортой байсан бол энэ 7 хоногт дотоодын омикроны халдварын тархалтын өсөлт бага хэмжээгээр буурсантай холбоотойгоор томоохон хотуудын орон сууцны эрэлт нэмэгдсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ