{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.17 - 2022.01.21
20220114

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.17 - 2022.01.21



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
4.03%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.77%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
3.04%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.25%
4.13%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
-32.89%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.73%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.90%
9
MMC' 2024
USD
9.25%
22.04%
10
Mongol 2027
USD
3.50%
4.87%
11
Mongol 2031
USD
4.45%
5.31%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл бодлогын хүүгийн өсөлтийн санаа зовнилоос үүдэн уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 4.58 хувь, S&P 500 индекс 5.68 хувь, Nasdaq Composite индекс 7.55 хувь, Russel 2000 индекс 8.07 хувь, S&P MidCap 400 индекс 6.76 хувиар тус тус буурсан байна. Энэхүү уналт нь цар тахал эхэлснээс хойших хамгийн том уналт болсон бөгөөд мөн 4-р улирлын санхүүгийн тайлангийн мэдэгдлийн дараа Netflix компанийн хувьцаа 20 хувь унажээ.
  2. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрсөн Лхагва гарагт 1.9 хувьд хүрсэн нь 2019 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн Пүрэв гарагийн ажилгүйдлийн тайлан хүлээгдэж байснаас  сул гарсан нь ЗГҮЦ-ны өгөөжийг буцаж огцом унагахад хүргэжээ.
  3. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 286,000-д хүрсэн нь 10-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд үүнийг шинжээчид коронавирусийн омикрон хувилбар тархсантай холбон тайлбарлаж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд, ялангуяа Нью-Йорк болон бусад томоохон хотуудад тохиолдлын тоо буурсан байна. Шинжээчид АНУ-ын цар тахлын тохиолдлын Европтой харьцуулахад удаашралтай буурна гэж үзэж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын Төв банк (ECB) болон ИБНВУ-ын Төв банк (BoE) бодлогын хүүгээ чангатгаж магадгүй гэсэн хүлээлтийн үүднээс Европын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.40 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.75 хувь, Германы Xetra DAX индекс 1.76 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.65 хувиар тус тус буурсан байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь Украины геополитикийн асуудал болон Европын Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн бага зэргийн уналт үзүүллээ. 
  2. Европын улсууд коронавирусийн ихэнх хязгаарлалтуудаа сулруулж байна. Коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурч, нөхцөл байдал тогтворжсон нь зарим улс орнуудыг коронавирусийн тархалтыг эсрэг хэрэгжүүлсэн хязгаарлалтуудаа хөнгөвчлөхөд хүргэж байна. Францад улсын хязгаарлалтууд 2-р сарын эхнээс хэрэгжихээ болих ч иргэд вакцинжуулалтын бичгээ үзүүлж, гэртээ амны хаалт зүүх шаардлагатай.  
  3. Европын Төв банкны ерөнхийлөгч Christine Lagarde хэлэхдээ инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг хурдацтайгаар өсгөх бодолгүй байгаа гэдгээ хэлжээ. Тэрээр хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн сэргэлтийн мөчлөг Европ дахь эдийн засгаас түрүүлж байна, Европын бүсийн инфляц 12-р сард 5 хувьд хүрсэн нь зорилтот 2 хувиас хавьгүй давсан ч инфляц тогтворжиж, 2022 оны эцэс гэхэд зорилтот түвшин рүү бага багаар унана гэжээ. Харин Английн Төв банкны захирагч Andrew Bailey хэлэхдээ эрчим хүчний зардал нэмэгдэж, цалин нэмэгдэж байгаа шинж тэмдгүүдээс үзэхэд ИБНВУ-ын инфляц таамаглаж байснаас удаан хугацаанд үргэлжилж магадгүй гэжээ. ИБНВУ-ын инфляц 12-р сард 5.4 хувьд хүрсэн нь 1992 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн юм.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж өнгөрсөн долоо хоногт огцом уналттай байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.14 хувь, TOPIX индекс 2.62 хувиар тус тус буурсан байна. Тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдэж, засгийн газар Токио хот болон бусад 12 мужийг онц байдлын горимд шилжүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйд нөлөөлжээ. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15 хувиас 0.13 хувь хүртэл буурсан бол иений ам.доллартой харьцах ханш чангарч 114.22-аас 113.96-д хүрчээ.
  2. Японы Төв банк (BoJ) 1-р сарын мөнгөний бодлогын хурлаар мөнгөний зөөлөн бодлогоо хадгалж, богино болон урт хугацааны хүүг хэвээр хадгалав. Мөн Төв банк нь 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг ахиулж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) 3.8 хувиар өснө хэмээн таамаглажээ. Үүнийг шинжээчид засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих хөтөлбөр, аж үйлдвэрлэлийн сэргэлт болон эрэлт нэмэгдэж байгаа холбон тайлбарлаж байна. 
  3. Эдийн засгийн тусдаа тоо баримтаас харахад 12-р сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оны эцэс гэхэд нийлүүлэлтийн хүндрэл багассантай холбоотой юм. Харин импортын хэмжээ 41.1 хувиар өссөн нь түүхий эдийн үнийн өсөлт болон иений ханш суларсантай холбоотой байжээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын засгийн газар мөнгөний зөөлөн бодлого баримталж, эдийн засгийн хямралд орсон үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг үзүүлэх дохио өгснөөр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүлж, Shanghai Composite индекс 0.1 хувь, CSI 300 индекс 1.1 хувиар тус тус өсжээ. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.809 хувиас 2.736 хувь болж буурсан бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.34 болж ам.долларын эсрэг чангарч 2018 оны 5-р сараас хойших хамгийн сайн түвшинд хүрчээ.
  2. Өнгөрсөн Даваа гарагт, БНХАУ-ын Ардын Банк (PBOC) зарим санхүүгийн байгууллагад олгох нэг жилийн хугацаатай дунд хугацааны зээлийн хүүг 10 нэгжээр бууруулж, 2.85 хувь болголоо. Үүний хариуд БНХАУ-ын арилжааны банкнууд 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн хүүгээ буурууллаа.
  3. БНХАУ-ын ДНБ 2021 оны 4-р улиралд төсөөлж байснаас сайнаар 4 хувиар өссөн нь 3-р улирлын 4.9 хувийн өсөлтөөс удааширчээ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн ч үл хөдлөх хөрөнгийн салбарын дарамт үргэлжилсэн хэвээр байна. Мөн БНХАУ-ын технологийн салбарын зохицуулалтын дарамт TikTok компанийн толгой ByteDance группийг стратегийн хөрөнгө оруулалтын багаа татан буулгахад хүргэлээ. Учир нь БНХАУ-ын зохицуулах байгууллагууд нь онлайн платформ компаниудын монополь байдал болон шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн мэдээллийн асуудлуудтай холбоотой хараа хяналтаа чангатгаж байгаатай холбоотой юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ