{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
mRNA ВАКЦИНЫ БҮЛГҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН НИЙТ ЦАЛИН ТАХЛЫН ҮЕЭР 100 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАР БАЙВ

mRNA ВАКЦИНЫ БҮЛГҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН НИЙТ ЦАЛИН ТАХЛЫН ҮЕЭР 100 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАР БАЙВ


Pfizer, BioNTech болон Moderna компанийн гүйцэтгэх захирлуудын нийт цалин тахлын үеэр 100 сая гаруй ам.доллар байсан нь тэдний эмийн компаниудын үйлдвэрлэсэн mRNA Covid вакцины борлуулалтын амжилтыг илэрхийллээ. Ковид-19 тахлын үеэр хөрөнгө оруулагчид вакцин болон эм хөгжүүлж буй компаниудад хөрөнгө оруулах хандлагатай байсан нь дээрх 3-н эрхмүүдийн цалин нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн юм.

Pfizer, BioNTech болон Moderna компаниудын үүсгэсэн mRNA вакцинууд нь тахлын үеэр олон сая хүний амийг аварч, мөн тэдгээрийг хөгжүүлж буй компаниудыг өөрчилж, хувьцаануудын үнийг өсөхөд хүргэсэн юм. Pfizer-ийн хувьцааны үнэ сүүлийн 24 сарын хугацаанд 60 хувиар өссөн бол BioNTech болон Moderna-ийн хувьцааны үнэ тус бүр 3 болон 5 дахин өссөн байна.

Pfizer компанийн захирал Albert Bourla тахлын үеэр (2020-2021) хамгийн их цалин буюу 45.3 сая ам.долларын цалин, BioNTech компанийн Ugur Sahin тахлын үеэр (2020-2021) 30.8 сая ам.долларын цалин, Moderna компанийн захирал Stéphane Bancel (2020-2021) 31.1 сая ам.долларын цалин авч нийт дүнгээр 107.2 сая ам.долларын цалин авсан байна. Moderna компанийн захирал Stéphane Bancel, BioNTech компанийн Ugur Sahin нар тус бүр 5.4 тэрбум, 7.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй компаниудын 7.8 болон 17.1 хувийг эзэмшдэг бөгөөд одоогоор ам.долларын тэрбумтнууд (paper billionaires) болоод байгаа юм.


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news