{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“МОНОС ХҮНС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

“МОНОС ХҮНС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрүүл мэндийн салбарын анхны IPO болох “Монос Хүнс” ХК нь нийт хувьцааны 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-17:00  цаг хүртэл авч дууслаа.

“Монос Хүнс” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 3,976 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 87,982,368 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 21.7 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

“Монос Хүнс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудын хуваарилалтын тайланг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөрт багтаан СЗХ-нд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны  төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ