{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“МОНОС ХҮНС” ХК АНХ УДАА ҮЙЛДВЭРИЙН БАЙРАН ДЭЭРЭЭ 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“МОНОС ХҮНС” ХК АНХ УДАА ҮЙЛДВЭРИЙН БАЙРАН ДЭЭРЭЭ 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын Хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монос Хүнс" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 8-р сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийн байрандаа танилцуулсан бөгөөд тайлангийн хуралд оролцохоор ирсэн зочид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаараа онцлог үйл явдал боллоо. 

"Монос Хүнс" ХК нь 2019 онд олон нийтээс татан төвлөрүүлсэн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр олон улсын GMP стандарт хангасан, 1772 м2 талбай бүхий эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар борлуултын орлого 5.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсч 400 сая төгрөг болсон байна. 

Тус үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулснаар Экос эрүүл мэндийн усны савлагааг шинэчлэн Оргилуун зөөлөн усаар төрлөө нэмснээс гадна Vitos шот савлагаатай 7 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, 5 нэр төрлийн Craft tea шинээр үйлдвэрлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Харин хуурай хүнсний үйлдвэртээ Тугал брэндийн шахмал аарцан үрэл, Tastea брэндийн цагаан гаатай уусдаг цайг  зах зээлд нэвтрүүлсэн байна.

Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news