{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ИНДЕКСҮҮДИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ИНДЕКСҮҮДИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА


Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд 2021 оны төгсгөлд бүгд өсөлттэй байсан буюу TОП 20 индекс 130.3%-иар, MSE A индекс 69.7%-иар, MSE B индекс 61.0%-иар тус тус өссөн билээ. Тус онд Bloomberg агентлагаас Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн хамгийн өсөлттэй зах зээл хэмээн онцлоод байсан юм.

2022 оны хувьд олон улсад үүссэн геополитикийн асуудал, худалдааны түнш орнуудын өндөр инфляц, тээврийн саатал зэрэг гадаад, дотоод орчны эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдал өндөр байсан. Улмаар хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх улсын инфляц 6-р сард оргил үедээ буюу 16.9%-д хүрч түүнээс хойш алгуур буурсаар 2023 оны 9-р сарын байдлаар 10.1%-д хүрсэн үзүүлэлттэй байна. Монголбанк инфляцыг 2023-2024 онд жилийн 6% орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын тулд 2022 оны 1 сараас 2022 оны 12 сарын хугацаанд Мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргаж, үүнээс хойш бодлогын хүүг хэвээр хадгалж байна. 

Монголбанкнаас Мөнгөний бодлогыг 2022 оны 1 сараас эхлэн чангаруулсны нөлөөгөөр 2022 онд МХБ-ийн TОП 20 индекс 15.4%-иар, MSE A индекс 8.1%-иар тус тус буурсан юм. 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн байдлаар TОП 20 индекс оны эхэн үеэс 6.2%-иар, MSE B индекс 5.0%-иар тус тус буурсан бол MSE А индекс 7.7%-иар өссөн үзүүлэлтэй байна.

Эх сурвалж: МХБ, Монголбанк

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ