{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ч ХУРИМТЛАЛЫН ТҮВШИН ХАНГАЛТГҮЙ БАЙНА

МОНГОЛБАНК: ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ч ХУРИМТЛАЛЫН ТҮВШИН ХАНГАЛТГҮЙ БАЙНА


Related imageТөгрөгийн хадгаламжийн үлдэгдэл сүүлийн нэг жилд хоёр их наяд  төгрөгөөр нэмэгдэж, наймдугаар сарын байдлаар 9.4 их наяд төгрөгт  хүрснийг Монголбанкны статистикаас харж болохоор байна.

Төгрөгийн хадгаламж өсөж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүйг  Төв банк онцоллоо. Хадгаламжийн хэмжээ нэмэгдэх нь эдийн засаг,  санхүүгийн тогтвортой байдалд нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Тухайлбал, Герман улс 100 гаруй жилийн турш хадгаламжийг дэмжих бодлого  хэрэгжүүлж ирсэн байна.

Хадгаламжийн  хэмжээ өсөх нь зээлийн хүү буурахад чухал нөлөөтэй гэж Монголын банкны  холбоо онцолж байна. Одоогоор зээлийн эрэлтийг давах хангалттай  хэмжээний хуримтлал үүсээгүй байгаа ч арилжааны банкнууд хуримтлалыг  дэмжих хөтөлбөр, бүтээгдэхүүн хөгжүүлж байгааг мэдээллээ. Наймдугаар  сарын байдлаар шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувьтай  байгаа нь I улирлаас хойш нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна.  Харин хадгаламжийн хүү энэ хугацаанд 0.3 нэгж хувиар өсөж, 12.1 хувь  болжээ.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ