{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН 372 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА 100% БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ

"МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН 372 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА 100% БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ


Дулаалгын материал үйлдвэрлэгч “Монгол базальт” компанийн анхдагч зах зээлийн захиалга 20.4 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр захиалгын хэмжээ анх олон нийтэд санал болгосон дүнгээс 3.2 дахин даваад байгаа юм.

 

Мөн нийт 3102 захиалга ирсэн талаар “Монгол базальт” компанийн андеррайтераар ажиллаж байгаа “Бумбат Алтай” ҮЦК мэдээллээ. Ингэснээр нэг хөрөнгө оруулагчийн 372 мянган төгрөг хүртэлх захиалга 100 хувь биелэх боломжтой. Үүнээс дээш дүнтэй захиалгын 28 хувийг биелүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгөөр хувьцаа захиалсан бол 372 мянган төгрөгийн захиалга 100 хувь биелж, үлдсэн 628 мянган төгрөгийнхөө 28 хувиар хувьцаа авах боломжтой юм байна. "Монгол базальт” компани энэ онд 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Харин оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөгөө гурав дахин давуулаад байгаа талаар тус компани мэдээлж байсан юм.

Харин хоёрдогч зах зээлийн арилжаа энэ сарын 25-нд буюу баасан гарагт эхлэх хүлээлттэй байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news