{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МАНДАЛ ДААТГАЛ" ХК 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.Тайлант хугацаанд: 

  • "Мандал Даатгал" ХК-ийн хураамжийн орлого 20.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн боловч нөхөн төлбөрийн зардал 45 хувь өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 2.3 тэрбум төгрөг болсон байна. 
  • Ковид даатгал гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан бөгөөд 82,000 харилцагчийг үнэ төлбөргүй даатгаснаас гадна гар утасны дэлгэцийн даатгалыг зах зээлд нэвтрүүлээд байна.

"Мандал Даатгал" ХК-ийн нийт хөрөнгө 51.9 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байгаагаас гадна нийт хураамжийн орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр салбарын компаниудыг тэргүүлж байна. 

"Мандал Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news