{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Image result for хөвсгөл алтан дуулга"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр  олон нийтээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч дууслаа. 

"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 4,405,600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрдсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлээд байна.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news