{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Хиймэл оюун ухааны шинэ давлагааг Alibaba өрнүүлж байна – Qwen3-Coder дэлхийд танилцуулагдлаа

Хиймэл оюун ухааны шинэ давлагааг Alibaba өрнүүлж байна – Qwen3-Coder дэлхийд танилцуулагдлаа


Alibaba Group 2025 оны 7-р сарын 23-нд хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт загвар болох Qwen3-Coder-ыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр танилцуулснаар AI хөгжүүлэлтийн салбарт өөрийн шинэ байр суурийг илэрхийллээ.

Qwen3-Coder нь программ хангамжийн хөгжүүлэлт, код бичих, алгоритмын нарийн бүтэцтэй ажиллагааг автоматжуулах чадвартай “agentic AI” загвар бөгөөд AI нь програмчлалын асуудлыг бие даан шийдвэрлэх логик, ухаалаг ажиллагаатайгаар онцлогтой юм.

 Alibaba-ийн мэдээлснээр:

  • Хятадын тэргүүлэх AI загварууд болох DeepSeek, Moonshot AI-ийн K2-оос үзүүлэлтээр давуу байжээ.
  • OpenAI-ийн GPT-4 болон Anthropic-ийн Claude загваруудтай зарим талбарт эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн байна.

Alibaba энэхүү нээлтийг хиймэл оюуны хөгжлийн дараагийн шат хэмээн тодорхойлон, дэлхийн AI салбар дахь нөлөөллөө улам бэхжүүлж байгааг тэмдэглэлээ. Мөн Alibaba-ийн уг дэвшилтэт AI загварын нээлт нь компанийн технологийн өсөлт, зах зээлд эзлэх байр суурийг бататгаж, хувьцааны ханш урт хугацаанд өсөх хүлээлтийг бий болгож байна.


Бусад мэдээ