{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИНФЛЯЦЫН ТҮВШИН БОЛОН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ХОЛБООТОЙГООР "APPLE" ЦАЛИНГАА НЭМЛЭЭ

ИНФЛЯЦЫН ТҮВШИН БОЛОН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ХОЛБООТОЙГООР "APPLE" ЦАЛИНГАА НЭМЛЭЭ


“Apple” компани нь инфляцын түвшний өсөлт болон ажиллах хүчний өрсөлдөх чадвар сайжирч байгаатай холбоотойгоор ажилчдынхаа цалинг нэмэхээр боллоо. Тодруулбал, тус компани нь худалдааны ажилчны нэг цагийн хөлсний хамгийн доод хэмжээг 22 ам.доллар (2021 оноос 10% өссөн үзүүлэлт) болгож байгаа бөгөөд ажилчдын үндсэн цалин болон жил тутмын нэмэлт цалинд өөрчлөлт оруулахаар болж байгаа байна.

Тус компанийн ажилчид гарын үсэг цуглуулж, "Цалин, тэтгэмж, ажлын нөхцөлийг сайжруулах" зорилгоор “Fruit Stand Workers United” нэртэй веб сайт нээгээд байсан бөгөөд түүндээ Ковид-19-ийн нөлөөлөл болон АНУ-ын инфляцын түвшин сүүлийн 40 жилийн дээд цэгтээ хүрсэн зэргийг дурдаж цалин нэмэх шаардлага тавьж байсан байна.

Цалингийн нэмэгдэл АНУ дахь тус компанийн ажилчдад эхэлж нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд бусад улс орнууд дахь тус компанийн ажилчдын үндсэн цалин болон төлөвлөгөөний дагуух нэмэгдэл зэрэг өөрчлөлт хэрэгжих эсэх нь бүрэн тодорхойгүй байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ