{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИНФЛЯЦ ТӨВ БАНКНЫ ЗОРИЛТОТ НАЙМАН ХУВЬТАЙ ОЙРОЛЦОО ТҮВШИНД ХАДГАЛАГДАЖ МАГАДГҮЙ БАЙНА
Эдийн засаг

ИНФЛЯЦ ТӨВ БАНКНЫ ЗОРИЛТОТ НАЙМАН ХУВЬТАЙ ОЙРОЛЦОО ТҮВШИНД ХАДГАЛАГДАЖ МАГАДГҮЙ БАЙНА


“Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн шинжээчдийн таамаглаж байгаагаар инфляц энэ онд Төв банкны зорилтот найман хувьтай ойролцоо түвшинд хадгалагдаж магадгүй байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд инфляц долоо орчим хувьтай гарна гэж дийлэнх шинжээчид тооцоолжээ. Харин бүтэн жилээр авч үзвэл инфляц нэг оронтой тоонд хадгалагдана гэсэн таамаг давамгайлж байгаа юм. Монгол Улсын инфляц 2017 онд эрчимжиж, зорилтот түвшинд ойртсон хэдий ч цаашид мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн зорилттой нийцтэйгээр тогтворжих төлөвтэй гэж Монголбанк үзэж байна. Архи тамхи, шатахуун зэрэг зарим бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн энэ оны нэгдүгээр сарын байдлаар инфляц 6.9 хувьтай гарсан юм. Харин Улаанбаатар хотын инфляц зорилтот найман хувьд хүрээд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.7 хувь, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 24.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 31.1 хувийнх нь үнэ өмнөх сараас өссөн байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 51 нэрийн барааны үнэ нэмэгдээд байгаа аж. 2018 онд зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх дам нөлөөгөөр уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл идэвхжихээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж Төв банк үзэж байна. Мөн сүүлийн жилүүдэд саараад байсан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, 2018 онд нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэх мөнгө эдийн засагт орж ирэх хүлээлттэй байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байлаа.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ