{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
FITCH: МОНГОЛЫН АЛТ КОРПОРАЦИЙН БОНД ГАРГАХ ЯВЦ ХОЙШИЛСОН
Бондын зах зээл

FITCH: МОНГОЛЫН АЛТ КОРПОРАЦИЙН БОНД ГАРГАХ ЯВЦ ХОЙШИЛСОН


Монголын Алт Корпораци Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Германы Хөрөнгө оруулалтын корпорациас авсан зээлийн хэлцлийнхээ дуусгавар болох хугацааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 31 хүртэл сунгаcан талаар “Fitch” агентлаг мэдээллээ. Мөн тус компанийн бонд гаргах явц хойшилсныг “Fitch” дурдсан байна. Монголын Алт Корпораци бонд гаргах замаар 200 сая ам.доллар босгож, эдгээр зээлээ бүтнээр нь эргүүлэн төлөхөөр төлөвлөж байгааг мэдэгдэлд онцолжээ. Хэдий тийм боловч зээлийн хэлцлийн хугацаагаа сунгасан нь тус компанийн зээлжих зэрэглэлийг “CCC+” түвшинд тогтоохоор төлөвлөж байгаа “Fitch-“ийн үнэлгээнд нөлөөлөхгүй гэж үзсэн байна. Харин бусад зээлдэгч тухайлбал “EKF”-тэй байгуулсан зээлийн хэлцэл тавдугаар сарын 31-нд, Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацаа ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгавар болох ажээ. Мөн “EKF”-тэй байгуулсан зээлийн хэлцлийн дагуу Монголын Алт Корпораци шинэ бонд гаргах асуудлаа гуравдугаар сарын 31 гэхэд эцэслэсэн байх шаардлагатай байгааг “Fitch”-ийн шинжээчид онцолж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news