FITCH: МОНГОЛЫН АЛТ КОРПОРАЦИЙН БОНД ГАРГАХ ЯВЦ ХОЙШИЛСОН
Монголын Алт Корпораци Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Германы Хөрөнгө оруулалтын корпорациас авсан зээлийн хэлцлийнхээ дуусгавар болох хугацааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 31 хүртэл сунгаcан талаар “Fitch” агентлаг мэдээллээ. Мөн тус компанийн бонд гаргах явц хойшилсныг “Fitch” дурдсан байна. Монголын Алт Корпораци бонд гаргах замаар 200 сая ам.доллар босгож, эдгээр зээлээ бүтнээр нь эргүүлэн төлөхөөр төлөвлөж байгааг мэдэгдэлд онцолжээ. Хэдий тийм боловч зээлийн хэлцлийн хугацаагаа сунгасан нь тус компанийн зээлжих зэрэглэлийг “CCC+” түвшинд тогтоохоор төлөвлөж байгаа “Fitch-“ийн үнэлгээнд нөлөөлөхгүй гэж үзсэн байна. Харин бусад зээлдэгч тухайлбал “EKF”-тэй байгуулсан зээлийн хэлцэл тавдугаар сарын 31-нд, Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацаа ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгавар болох ажээ. Мөн “EKF”-тэй байгуулсан зээлийн хэлцлийн дагуу Монголын Алт Корпораци шинэ бонд гаргах асуудлаа гуравдугаар сарын 31 гэхэд эцэслэсэн байх шаардлагатай байгааг “Fitch”-ийн шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: BloombergTv.mn