{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ИМПОРТ ОНЫ ЭХНИЙ 2 САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 81 ХУВИАР ӨСЖЭЭ

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ИМПОРТ ОНЫ ЭХНИЙ 2 САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 81 ХУВИАР ӨСЖЭЭ


ҮСХ-ны мэдээлснээр II сард дизель түлшний импорт өмнөх сараас 10 хувиар буурч 46 сая ам.доллар болсон байна. Гэхдээ энэ оны эхний хоёр сарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 81 хувиар өсөөд байгаа юм. Энэ нь өнгөрсөн хагас жилд дизель түлшний ханш тонн тутамдаа 130-150 ам.доллараар өссөнтэй холбоотой гэж шинжээчид дүгнэсэн. Харин автобензиний импорт өнгөрсөн сард өсөөгүй. УУХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд шатахууны 44 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд нөөцийн хомсдол үүсэхгүй ажээ. Шатахууны дундаж ханшийг АИ-92 шатахууны татвар тэглэснийг үл харгалзан I сарын сүүлээс хойш литр нь 30 гаруй төгрөгөөр өсөж 1664 төгрөгийн дундаж үнээр худалдаалагдаж байна. Түгээгч компаниуд үнэ нэмэх шийдвэрээ олон улсын зах зээл дэх ханш чангарсантай холбон тайлбарлаж байгаа юм. Монголын компаниуд "Rosneft"-ээс шатахуун худалдаж авахдаа Сингапурын биржийн ханшид суурилсан үнэ баримталдаг. Тус бирж дэх 92 октантай бензиний ханш өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн байна. Гэхдээ өнгөрсөн оны сүүлийн хагаст тасралтгүй өсөж байсан ханш I сарын сүүлээс хойш 10 орчим хувиар унажээ. Харин УУХҮ-ийн сайд "шатахууны үнэ нэмэхгүй" гэсэн байр суурь баримталж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news