{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ 10 НЭЭЛТТЭЙ КОМПАНИ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ 10 НЭЭЛТТЭЙ КОМПАНИ


Дараах зурагт дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 10 нээлттэй компанийг үзүүллээ. Үүнээс харвал эдгээр 10 компанийн 5 нь технологийн салбар, 3 нь технологи дээр суурилсан салбарын компаниуд байна. Мөн 2023 онд хамгийн өндөр өсөлтийг технологийн салбарын компаниуд үзүүлээд байгаа юм.

Бид технологийн салбарын хувьцаанууд 2023 онд өндөр өсөлттэй байгаад 3 хүчин зүйл нөлөөтэй гэж үзэж байна.

1. 2022 онд АНУ-ын бодлогын хүү 1980 оноос хойш хамгийн хурдацтай өссөнөөр технологийн салбарын хувьцаанууд хамгийн их уналттай байсан. Харин 2023 оны дунд үед Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дээд хязгаардаа хүргэж дахин өсгөхгүй байх төлөвтэй байна. Энэ нь технологийн салбарын хувьцаануудын ханшид эерэг нөлөө үзүүлж байна.

2. Технологийн салбарын компаниудын хувьцаа нь эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Томоохон технологийн компаниудын ашигт ажиллагаа тогтвортой байна.

3. ChatGPT / Google Bard гэх мэт хиймэл оюун ухааны чиглэлд  хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа ба энэ нь технологийн салбарын компаниудын хувьцааны ханшид түлхэц үзүүлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ