{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙ VS АНУ
2022.01.24

ДЭЛХИЙ VS АНУ


Сүүлийн 14 жилийн турш дэлхийн хувьцааны зах зээлийг АНУ тэргүүлж байсан билээ. 

Харин өнгөрөгч долоо хоногт бондын зах зээл дээр өгөөжийн түвшин огцом нэмэгдсэн нь зах зээлийн үнэлгээ хэт өндөртэй компаниудад цохилт болсон ба АНУ-ын зах зээл энэ цохилтыг хамгийн их мэдэрлээ. Технологийн салбарын компаниудын түлхүү агуулдаг Nasdaq 100 индекс гэхэд өнгөрөгч Пүрэв гарагт, 2021 оны 11-р сарын дээд хэмжээнээсээ 10-аас их хувийн уналт үзүүлсэн буюу "correction" бүсэд ороод байна. 

Энэхүү уналтын үр дүнд хөрөнгө оруулагчид бусад улсын хувьцааны зах зээлүүдийг сонирхож эхлэх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна. Ялангуяа, MSCI World ex-USA индекс нь хүлээгдэж буй ашгаас 15 дахин их буюу forward P/E харьцаа нь 15 байгаа бол MSCI USA индекс хүлээгдэж буй ашгаас 20 дахин үнээр арилжаалагдаж байгаа буюу forward P/E харьцаа нь 20 байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагчид АНУ-аас бусад улсын хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах нь илүү хямд байгааг шинжээчид онцолж эхлээд байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news