{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БАЙРШУУЛЛАА

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БАЙРШУУЛЛАА


Related image“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үнэт цаасны зах зээлд оролцогч олон улсын хөрөнгө оруулагчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсаар дамжуулан зах зээлийн үйл явдлын болон өдөр тутмын арилжааны мэдээ, мэдээллийг Англи хэл дээр тогтмол бэлтгэн хүргэхээс гадна олон улсын санхүүгийн мэдээ, мэдээллийн Блүүмберг болон бусад терминалуудаар дамжуулан арилжааны мэдээлэл, компаниудын санхүүгийн тайлан, шийдвэр, шинэ үнэт цаасны мэдээлэл зэргийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэдэг билээ.

Бид үнэт цаасны зах зээлд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор МХБ-д бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг Англи хэл дээр хөрвүүлэх ажлыг анх удаа хийж гүйцэтгэн, нийт 175 хувьцаат компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг цахим хуудсандаа байршуулаад байна.  

Бүртгэлтэй компаниудын Англи хэл дээрх санхүүгийн тайланг эндээсүзнэ үү. 


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news