{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"BTS" ХАМТЛАГИЙГ ЭЗЭМШДЭГ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЯАГААД УНАВ?

"BTS" ХАМТЛАГИЙГ ЭЗЭМШДЭГ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЯАГААД УНАВ?


"BTS" хамтлагийн харьяалагдах "Hybe Co" компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт ""BTS" хамтлагийн гишүүд уран бүтээлүүдээ бие даан (solo) гүйцэтгэх болно." гэх  мэдээллийн дараагаар 1 өдрийн дотор 25%-аар уналаа. Тус компанийн хувьцаа нь 2021 оны 11-р сарын оргил үеэсээ өнөөдрийн байдлаар нийт 60% орчимд буураад байна. Энэ нь оргил үеийн үнэлгээнээсээ 2.6 тэрбум ам.доллароор буурч, 1.2 тэрбум ам.доллароор үнэлэгдээд буй үзүүлэлт юм.

"BTS" хамтлагийг дэлхийн хэмжээний хамтлаг болоход чухал нөлөө үзүүлсэн хүн болох "Bang Si-hyuk" эрхэм нь"Hybe Co"-ийн 31.8%-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 2005 онд тус компанийг байгуулсан байна. 2009 онд тус компани нь дампуурлын ирмэгт ирээд байсан боловч 2013 онд "BTS" хамтлагийн анхны цомог олон нийтэд ил болсноор бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэрээр 2020 оны "Hybe Co"-ийн "IPO"-ны (олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох) дараагаар ам.долларын тэрбумтан (on paper) болсон.

"Hybe Co"-ийн "BTS" хамтлагаас хэт их хамааралтай байдал нь хөрөнгө орчуулагчдад эрсдэлийг үргэлж дагуулсаар ирсэн. "Meritz Securities Co"-ийн мэдээллээс авч үзвэл "Hybe Co"-ийн орлого өнгөрсөн онд 58%-аар өсөж, ойролцоогоор 1.3 их наяд вон (1 тэрбум доллар) хүрсэнд 70% орчим нь "BTS" хамтлагтай шууд хамааралтай байсан байна.

"BTS" хамтлагийн гишүүд нь хэзээ нэгэн цагт хамтлагаараа нэгдэнэ гэх амлалтыг шүтэн бишрэгсдэдээ өгөөд байгаа боловч Өмнөд Солонгос улсад заавал 2 жил цэргийн алба хаах ёстой байдаг хуультай холбоотойгоор тус хамтлаг дахин ойрын хугацаанд бүрэн гишүүнүүдээрээ уран бүтээлээ хийж гүйцэтгэх эсэх нь эргэлзээтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news