{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
BRIDGEWATER ASSOCIATES ХУВЬЦААНУУДЫГ 20% БУУРНА ГЭХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

BRIDGEWATER ASSOCIATES ХУВЬЦААНУУДЫГ 20% БУУРНА ГЭХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА


Дэлхийн хамгийн том хэджи сан "Bridgewater Associates" бодлогын хүү 4.5% хүрэхэд хувьцаанууд 20% буурна гэх хүлээлттэй байгаагаа мэдэгдлээ. 

Аливаа улсын төв банк мөнгөний бодлогын хурлаар эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг тогтоодог. Бодлогын хүү нь улсын төв банкнаас тогтоож буй хүү учир энэ нь зах зээл дээрх хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болдог. Өнөөгийн нөхцөл байдалд өндөр инфляцыг бууруулахаар дэлхийн томоохон улсууд бодлогын хүүгээ дахин өсгөх төлөвтэй байгаа билээ.

Бодлогын хүү өсөх нь хувьцаат компанийн ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг бууруулж, тус компанийн хувьцааны ханшийн үнэлгээг бууруулах сөрөг үр дагаврыг үзүүлнэ. Мөн бодлогын хүү өсөж, зах зээл дээр хүүгийн түвшин нэмэгдэх нь хөрөнгө оруулагчдын эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас шаардах өгөөжийн хэмжээг өсгөх болно. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил буурч, хувьцааны хөрөнгө оруулалт хийх нь багасна.

Source: Bloomberg


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ