{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.17 - 2022.10.21

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.17 - 2022.10.21


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 112 ширхэг бондыг нийт 27.75 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.10.17 - 2022.10.21-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Өдөр
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.10.17-2022.10.21
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
ETTD
70
23,615,550
337,365
337,365
2
ETTM-BD-10/04/23-C0010-10
ETTM
1
97,990
97,990
97,990
3
LNBD-BD-02/07/23-C0014-14
LNBD
21
2,037,000
97,000
97,000
4
LNDA-BD-02/12/23-C0024-14
LNDA
20
2,000,000
100,000
100,000
Нийт
 
 
112
27,750,540
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 45,904 ширхэг үнэт цаас 21.59 тэрбум төгрөгөөр, ширхэг үнэт цаас 510 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 27,000 ширхэг үнэт цаас 9.00 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 18,904 ширхэг үнэт цаас 12.59 тэрбум төгрөгөөр, ширхэг үнэт цаас 510 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.21%-д хаагдсан. Баасан гарагт оргил үедээ 4.33%-д хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд түвшин болсон.  (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Европын ЗГҮЦ-ны өгөөж Европын төв банкыг 11-р сарын бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөнө гэх хүлээлттэй холбоотойгоор өсөлттэй байлаа. Герман улсын ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 10 гаруй жилийн дээд түвшиндээ хүрсэн. 
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.256% дээр хаагдлаа. Тус улс бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байгаа.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.749%-д хүрч өссөн. 

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
14.805%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
24.516%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
30.406%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.029%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.987%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
39.722%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
53.290%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.727%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.796%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news