{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“БАГАНУУР” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 10 ХУВИАР ӨСӨЖ, 125 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ
Хувьцааны зах зээл

“БАГАНУУР” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 10 ХУВИАР ӨСӨЖ, 125 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ


“Багануур” компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 10 хувиар өсөж, 125 тэрбум төгрөгийг давсан байна. Харин тайлант үеийн цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос бага зэрэг буурчээ.Тус компанийн мэдээлснээр 2017 онд дөрвөн сая гаруй тонн нүүрс олборлон борлуулсан байна. Харин 2018 онд 19.1 сая метр куб хөрс хуулж, 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөжээ. Эрчим хүчний хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг тус компани онцолж байна. Түүнчлэн цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг шаардлагатай байгааг “Багануур” компанийн Гүйцэтгэх захирал хэлж байсан юм. Үүнээс гадна “Багануур”-ын уурхайн хүчин чадлыг 2019 онд 4.9 сая тонн, 2020 онд 6.7 сая тоннд хүргэх шаардлага гарч байгаа аж. Үүнээс үүдэн 2018-2022 онд 353 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж худалдан авч шинэчлэл хийх шаардлагатай байна гэж тус компанийн зүгээс мэдээлжээ. Учир нь Багануур дүүрэгт 700 мВт-ын цахилгаан станцыг хоёр үе шаттайгаар 2020, 2024 онд барьж ашиглалтад оруулах, Дулааны III цахилгаан станц болон Дулааны II цахилгаан станцад өргөтгөл хийх төлөвлөгөөг танилцуулаад байгаа юм. 

Одоогоор тус компанийн хувьцаа 2000 төгрөг буюу нэгдүгээр сарын түвшнээс 300 төгрөгөөр доогуур арилжигдаж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ