{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨСЛӨӨ

АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨСЛӨӨ


    Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүүгийн түвшний өсөлтүүд, тэр дундаа буураад байсан хадгаламжийн хүүд аажим өсөлт ажиглагдаж эхэллээ. Тухайлбал, 2022 оны 7-р сарын 31-ний өдрийн байдлаар банкнуудын 12 сарын хугацаатай иргэдийн энгийн хадгаламжийн хүү өмнөх сартай харьцуулахад 0.4-0.7 нэгж хувиар нэмэгдэж, 9.3-11.5 хувьд хүрчээ.

    Системийн нөлөө бүхий банкнуудын хувьд тус төрлийн хадгаламжийн хүү мөн адил өсөж 9.4-10.5 хувь болсон ба үүнээс Хас банкны хадгаламжийн хүү бага буюу 9.4 хувь, Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн хүү өндөр буюу 10.5 хувьтай байна. Нийт банкнуудын хувьд харьцуулан авч үзвэл Тээвэр хөгжлийн банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр буюу 6-24 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 11.3 хувьтай байгаа аж.

Хүснэгт 1. Арилжааны банкнуудын иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүү, 2022.07.31-ний байдлаар

Банк
3 сар
6 сар
9 сар
12 сар
18 сар
24 сар
Хаан банк
7.50%
8.50%
9.00%
10.00%
10.20%
10.50%
Худалдаа Хөгжлийн банк
7.70%
8.70%
9.20%
10.50%
10.60%
10.70%
Голомт банк
7.50%
8.50%
9.00%
10.00%
10.20%
10.50%
Хас банк
7.44%
8.08%
8.73%
9.38%
9.38%
9.38%
Төрийн банк
7.60%
8.60%
9.50%
10.30%
10.50%
10.80%
Капитрон банк
7.60%
8.80%
9.20%
11.00%
11.00%
11.60%
Чингис Хаан банк
7.20%
9.00%
9.80%
11.20%
11.20%
11.20%
Богд банк
7.30%
8.90%
9.30%
10.30%
10.30%
10.50%
Ариг банк
7.70%
8.90%
9.40%
11.20%
11.30%
11.40%
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
8.00%
10.00%
11.00%
11.50%
11.50%
11.50%
Тээвэр Хөгжлийн банк
10.80%
10.80%
10.80%
11.50%
11.60%
11.70%

Эх сурвалж: Банкнуудын албан ёсны веб хуудас

*Ногоон өнгөөр өмнөх сараас өссөнийг илэрхийлэв. 

Хүснэгт 2. Арилжааны банкнуудын байгууллагын энгийн хугацаатай хадгаламжийн хүү, 2022.07.31-ний байдлаар

Банк
3 сар
6 сар
9 сар
12 сар
18 сар
24 сар
Хаан банк
7.50%
8.50%

10.00%
 

Худалдаа Хөгжлийн банк
7.70%
8.70%
9.20%
10.50%
10.60%
10.70%
Голомт банк
7.50%
8.00%
8.50%
9.50%


Хас банк
7.44%
8.08%
8.73%
9.38%
9.38%
9.38%
Төрийн банк
7.60%
8.60%

10.30%
10.50%
10.80%
Капитрон банк
7.20 %
8.40%
8.80%
10.60%
10.60%
11.20 %
Чингис Хаан банк
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Богд банк
7.30%
8.90%
9.30%
10.30%
10.30%
10.50%
Ариг банк
7.70%
8.90%
9.40%
11.20%
11.30%
11.40%
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
8.00%
10.00%
11.00%
11.50%
11.50%
11.50%
Тээвэр Хөгжлийн банк
10.80%
10.80%
10.80%
11.50%
11.60%
11.70%

Эх сурвалж: Банкнуудын албан ёсны веб хуудас

*Ногоон өнгөөр өмнөх сараас өссөнийг илэрхийлэв.

    Нөгөө талаас банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү бага хэмжээгээр буурлаа. Тодруулбал арилжааны банкнуудын нийт төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү энэ оны эхний хагас жилийн байдлаар дунджаар 14.6 хувь байгаа нь өмнөх оноос 0.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Дэлгэрэнгүй авч үзвэл иргэдэд шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү тус хугацаанд дунджаар 14.9 хувь, байгууллагад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү дунджаар 14.3 хувь байгаа ба үүнийг 2021 оны хүүгийн түвшинтэй харьцуулахад 0.1 болон 0.5 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлт билээ.

Зураг 1. Нийт шинээр татсан харилцах, хадгаламж болон шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин

Эх сурвалж: Монголбанк

    Нийт шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хувьд хэлбэлзэл харьцангуй бага буюу стандарт хазайлт нь 1.1 хувьтай байгаа бол нийт харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 2.0 хувийн стандарт хазайлттай байна.

    Ковид-19 халдварын улмаас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн нэг нь зээлийн хүүг бууруулах байсан ч өнөөдөр арилжааны банкнуудын бизнесийн зээлийн хүү 14.0-20.0 хувьтай хэвээр байна. Мөн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн дагуу цар тахлын үед банкны харилцах дансанд 2020.04.29-2022.12.31 өдрийг дуустал, бүх төрлийн хугацаагүй хадгаламжид 2021.01.29-2022.12.31 өдрийг дуустал хүү тооцохгүй байхаар заасан билээ. Энэхүү бодлогын үр дүнд хадгаламжийн хүү нь зээлийн хүүгээс хурдан буурч, банкнуудын хувьд эх үүсвэрийг зардал багатайгаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Эх сурвалж: Арилжааны банкнуудын албан ёсны веб хуудас, Монгол банк, ББЗЗ-ийн мэдээ

    Үүний зэрэгцээ, биржийн бус зах зээлд гаргасан хаалттай бондын дундаж хүү бодлогын хүүгээс шалтгаалан мөн өссөн төдийгүй, 2022.01.01-2022.07.31-ний өдрийн хооронд гарсан 3 сарын хугацаатай хаалттай бондын хүү дунджаар 11.3 хувь, 6 сарын хугацаатай бондын хүү дунджаар 14.1 хувь, 9 сарын хугацаатай бондын хүү дунджаар 15.0 хувь, 12 сарын хугацаатай бондын хүү дунджаар  15.2 хувь, 18 сарын хугацаатай бондын хүү дунджаар 15.2 хувь, 24 сарын хугацаатай бондын хүү дунджаар 16.1 хувьтай байна.

    Хамгийн сүүлийн байдлаар 2022.07.31-ний өдөр гарсан 12 сарын хугацаатай бондын хүү 18.0 хувь, 2022.07.29-ний өдөр гарсан 24 сарын хугацаатай бондын хүү 18.5 хувь, 2022.07.08-ны өдөр гарсан 6 сарын хугацаатай бондын хүү 14.4 хувьтай тус тус тэнцэж байна. Харин 2022 онд нээлттэй хүрээнд гарсан “Омни” ХБҮЦ-ны хүү 14.5 хувь, “Simple” ХБҮЦ-ны хүү 15.0 хувь байжээ.

    Эцэст нь улсын хэмжээнд 2022 оны 6-р сарын  байдлаар инфляцын түвшин 16.1 хувь байгаа ба энэ нь цаашид ч өсөх хандлагатай байгаа талаар Монголбанк 2022 оны 6 дугаар сарын “Инфляцын тайлан”-даа дурджээ. Инфляцын түвшин өндөр энэ цаг үед хөрөнгө оруулагч уламжлалт бүтээгдэхүүн болох хадгаламжаас илүүтэйгээр бусад төрлийн бүтээгдэхүүн болох хаалттай болон нээлттэй бондод хөрөнгө оруулах нь өөрийн мөнгөний үнэ цэнийг алдагдуулахгүй барих боломжийг бий болгож байна.  


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ