{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ НЭЭЛТТЭЙ ӨР БОЛОН ДНБ ХАРЬЦАА, 2001- 2023

АНУ НЭЭЛТТЭЙ ӨР БОЛОН ДНБ ХАРЬЦАА, 2001- 2023


Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын өрийн таазны хэлэлцээр амжилттай болсон нь зах зээлийн богино хугацааны тодорхойгүй байдлын эрсдэлийг арилгасан билээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарлын төв макро эдийн засгийн үзүүлэлт болон төв банкны бодлогын шийдвэрүүд рүү дахин шилжлээ.

АНУ-ын нээлттэй өрийг тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад 2005 онд 60% орчим байсан бол өнөөдрийн байдлаар уг харьцаа 120% гаруй буюу 2 дахин ихэссэн байна. Тус улс нь төсвийн алдагдалтай байхын зэрэгцээ өр нь ихээр нэмэгдэж буйг бид эдийн засгийн хэт халалтыг үүсгэж байна гэж бодож байна. Хэдийгээр өрийн таазны хэлэлцээр амжилттай болсон ч зах зээлийн гол хөдөлгөгч болох эдийн засгийн үзүүлэлтүүд, Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын шийдвэр нь цаашид хөрөнгийн зах зээлийн чиглэлийг тодорхойлно гэдэгт бид итгэлтэй байна.

Хөрөнгө оруулагчдын анхаарлын төв Холбооны нөөцийн сангийн 6 сарын 14-д болох Мөнгөний бодлогын хуралд шилжлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ