{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН БОЛЗОШГҮЙ НӨЛӨӨ БА МОНГОЛ УЛС
АНУ-ын Төв банкны бодлогын болзошгүй нөлөө ба Монгол Улс

АНУ-ЫН ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН БОЛЗОШГҮЙ НӨЛӨӨ БА МОНГОЛ УЛС


АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогоо чангатгах нь Ази, Номхон далайн улсын банкнуудад төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй гэж “Fitch” агентлаг шинээр гаргасан тайландаа дурджээ. Хэдий тийм боловч гадаад өр, хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр байгаа орнуудын зээл болон хөрвөх чадварт эрсдэл үүсэхээр байгааг “Fitch” агентлаг анхааруулсан байна. Ялангуяа гадаад валютын ханшнаас өндөр хамааралтай  Шри-Ланка болон Монгол зэрэг улсын банкны салбарт дарамт учруулахаар байгаа юм байна. Харин Хонгконг, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдэд нөхцөл байдал харьцангуй сайн ч хөрөнгө оруулалтын орчинд савлагаа үүсэж болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. 

“Fitch” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2019 оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 3.25 хувь болгож өсгөх төлөвтэй байгаа юм. 2004-2006 онд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэг хувиас 5.25 хувь болгон өсгөхөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын банкны салбарт тодорхой сөрөг нөлөө мэдрэгдэж байжээ. Үүнээс хойш  бүсийн банкны салбар "Basel 3" зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлснээр тогтвортой өсөлтөө хадгалах боломж бүрдээд байгааг “Fitch”-ийн шинжээчид онцолж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news