{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОМСДОЛ

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОМСДОЛ


АНУ-ын төв банк өндөр инфляцыг зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэхийн тулд 2022 онд бодлогын хүүгээ 1980 оноос хойших хамгийн хурдацтайгаар өсгөж 4.50%-д хүргэсэн билээ. Гэвч төв банк АНУ-ын эдийн засгийг хямралд өртүүлэхгүйгээр инфляцыг зорилтот хэмжээнд 2023 онд хүргэх нь хүндрэлтэй байна. Учир нь инфляцыг хяналтдаа авахад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол гол сөрөг нөлөөг үзүүлж байна.

АНУ-ын ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш бууралттай байгаа бөгөөд 2020 онд цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор илүү эрчимтэй буурсан билээ. Цар тахлын хязгаарлалт цуцлагдсан хэдий ч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсгэж байна. Мөн үүний зэрэгцээ АНУ-ын 65 болон түүнээс дээш насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 17% гаруй буюу 2011 оноос хойш өсөлттэй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсэхэд нөлөөлж байна.

Хөдөлмөрийн зах зээлд хомсдолд үүсэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ