{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН 30 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ

АНУ-ЫН 30 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ


АНУ-ын 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүү 5.78% болж өсөөд байгаа нь тус улсын орон сууцны борлуулалтыг бууруулж, ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд дарамт учруулж байна. Доорх зурагт АНУ-ын 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүүгийн өөрчлөлтийг үзүүллээ.

Ипотекийн зээлийн хүүгийн өсөлтөд Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) 40 жилийн дээд түвшин болоод байгаа инфляцын түвшинтэйгээ тэмцэхээр бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсөн нь шууд нөлөөллийг үзүүлсэн. 6-р сарын байдлаар ипотекийн зээлийн дундаж хүү 5.78%-д хүрч өссөн байгаа нь 2008 оноос хойших хамгийн дээд түвшин болоод байна. Мөн өнгөрөгч 7 хоногт АНУ-ын 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүү 5.23%-аас 5.78%-д хүрч өссөн нь 1987 оноос хойших нэг 7 хоногт өссөн хамгийн өндөр өсөлт болсон. 

Энэхүү ипотекийн зээлийн хүүгийн өсөлт нь үл хөдлөхийн салбарын компаниудад сөргөөр нөлөөлөөд байна. Жишээлбэл, өнгөрөгч 7 хоногт "Compass Inc." болон "Redfin Corp." үл хөдлөхийн компаниуд нь ажилтнуудаа цомхотгож эхэлснээ зарласан.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ