{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/75 тоот тушаалаар “Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Үнэт цаасны нэр: Инвескор актив ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 10,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 400,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 4,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: 16.4%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: 3 сар тутамд

Ийнхүү, Монголын хөрөнгийн хөрөнгийн зах зээлд дахин нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтэрч, хөрөнгө оруулагчид тогтмол хүү төлдөг, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээнээс өндөр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж нээгдлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news