{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ҮЗЭСГЭЛЭНТ ХЯТАД ОРОН" ЗОРИЛТ НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫГ "ШАХНА"

"ҮЗЭСГЭЛЭНТ ХЯТАД ОРОН" ЗОРИЛТ НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫГ "ШАХНА"


БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийн "Үзэсгэлэнт Хятад орон" зорилтын хүрээнд тус улсын нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг сайжруулах ажил  эрчимжиж байна. Шинэ шаардлагаар нүүрсний уурхайнууд технологио сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ. 

Ингэснээр утааг багасгаж агаарын чанарын сайжруулах боломжтой гэж БНХАУ-ын  Засгийн газар үзэж байгаа аж. Энэхүү зорилгын хүрээнд 2016-2018 онд  бүтээмж муутай нүүрсний уурхайнуудын гарцыг 700 сая тонноор бууруулах  төлөвлөгөөг боловсруулжээ. Үүнээс 2018 оны наймдугаар сарын байдлаар 622  сая тонны гүйцэтгэлтэй байна. “Shenhua Energy”, “China Coal”, “Yanzhou  Coal” гэсэн томоохон уурхайнууд усны түвшинд гүнийн уурхайн нөлөөлөх  нөлөөг бууруулах өндөр технологийн тоног, төхөөрөмжийг ашиглах боломжтой  гэж үзэж байгаа ажээ. 

Ерөнхийдөө БНХАУ-ын  хэмжээнд байгаль  орчинд хор нөлөө  ихтэй технологиор явагдаж байгаа нүүрсний  үйлдвэрлэлийг хязгаарласны хариуд урамшуулал олгох систем хэрэгжиж  байна. Энэ хүрээнд БНХАУ 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу 2020  он гэхэд нүүрсний гарцыг 800 сая тонноор бууруулах зорилт тавиад байгаа  ажээ. Үүнээс 64 хувь нь БНХАУ-ын томоохон найман мужид хамаарч байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news