{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 101 ДҮГЭЭРТ ЖАГСЧЭЭ

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 101 ДҮГЭЭРТ ЖАГСЧЭЭ


ЗурагДэлхийн эдийн засгийн форумаас гаргасан өрсөлдөх чадварын индексээр  Монгол Улс дэлхийн 137 орноос 101 дүгээрт жагссан байна.

Энэ удаад Швейцарь, АНУ, Герман, Сингапур,  Нидерланд, Хонгконг зэрэг улс өрсөлдөх чадварын индексээрээ тэргүүлсэн бол  ОХУ 38-т , Хятад улс 27 дугаар байрт эрэмблэгджээ.

Дэлхийн эдийн засгийн форум өрсөлдөх чадварын индексийг тогтоохдоо 12 тулгуур үзүүлэлт болон 115 дэд  үзүүлэлтийг шалгуур  болгодог бөгөөд манай улс 3.9 оноо авч өнгөрсөн жилээс нэг байраар урагшилжээ.
115 дэд үзүүлэлтээс манай улс 10 гаруйд нь эхний 50-т жагссан байна. Тодруулбал, цалин хөлс тогтоох уян хатан байдал, татварын нийт хувь, ажлаас халахад гарах зардлын хэмжээ, хөрөнгө оруулагчдын хамгаалалт зэргээр 12-28 дугаар байрт багтсан байна.
Энэ жилийн хувьд манай улс макро эдийн засгийн тогтвортой байдал 0.8, дэд бүтэц 0.2 оноогоор дээшилсэн бол эрүүл мэнд, дээд боловсрол, мэргэжлийн сургалтын чанар, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг 6 тулгуур үзүүлэлтийн оноо 0.1  нэгжээр буурчээ.


Эх сурвалж: Montsame.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news