{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ТӨСВИЙН ОРЛОГЫН 26 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН САЛБАР БҮРДҮҮЛЖЭЭ

ТӨСВИЙН ОРЛОГЫН 26 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН САЛБАР БҮРДҮҮЛЖЭЭ


Image result for mining8-р сарын байдлаар төсвийн нийт орлогын 26 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” компани оны эхний найман сарын байдлаар улсад 222.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин “Оюу Толгой” компани тайлант хугацаанд 275.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Дээрх хоёр компанийн төлсөн татварын хэмжээ уул уурхайн салбарын төвлөрүүлсэн татварын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлж буй орлого сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, 2013-2015 онд уул уурхайн салбар төсвийн орлогын 21-22 хувийг бүрдүүлж байжээ. Харин эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан 2016 онд хувь хэмжээ нь буурч 16 хувьд хүрсэн бол 2017, 2018 онд эргээд өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан 2016 онд улсын төсөв 3.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байсан юм. Тайлант хугацаанд төсвийн нийт орлого, тусламжийн дүн 6.4 их наяд төгрөг хүрчээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news