{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МХБ: "ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН 75 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЗАХИАЛГА 100 ХУВЬ БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ
Хувьцааны зах зээл

МХБ: "ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН 75 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЗАХИАЛГА 100 ХУВЬ БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ


Нийт таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр IPO гаргасан "Лэндмн ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалга 43.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 2.5 тэрбум төгрөг нь стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө. Харин 41.3 тэрбум төгрөг нь олон нийтээс авсан захиалга гэж "Mirae Asset Securities Mongolia" үнэт цаасны компани мэдээллээ. Ийнхүү захиалагчдын тоо 6000 давснаар, 75 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100 хувь биелүүлэхээр болсон байна. Харин илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилах талаар андеррайтер компани нь мэдээллээ. Хамгийн сүүлд "Айтүүлс" ХК-ийн захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давж түүхэн амжилт үзүүлж байсан. Харин энэ удаа МХБ-ийн III ангилалд бүртгүүлж байгаа "Лэндмн ББСБ" ХК-ийн захиалга нийлүүлэлтээcээ 16.5 дахин давлаа. Шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээлд гарахын зэрэгцээ иргэдийн хувьцааны талаарх ойлголт нэмэгдэж байгааг МХБ мэдээллсэн. Мөн хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн идэвх нэмэгдсэн нь "Лэндмн ББСБ" ХК-ийн захиалгад нөлөөлжээ. Одоо СЗХ-оос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон талаар шийдвэр гаргахыг хүлээж буй. Энэ шийдвэр гарсны дараа иргэд биелэгдээгүй захиалгынхаа мөнгийг буцаан авах боломжтой гэдгийг МХБ мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news