{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЭТТ: БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ “ЧОЙР-ВЛАДИВОСТОК” ЧИГЛЭЛД ТЭЭВЭРЛЭХ КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ЭТТ: БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ “ЧОЙР-ВЛАДИВОСТОК” ЧИГЛЭЛД ТЭЭВЭРЛЭХ КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


Image result for эрдэнэс таван толгой“Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн нүүрсийг ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэхэд компаниудтай хамтрахаар санал авч эхэлсэн байна. Баяжуулсан нүүрсийг “Чойр-Владивосток” чиглэлд тээвэрлэх, мөн гуравдагч зах зээлд борлуулах тал дээр компаниудтай хамтрах сонирхолтой байгаа аж. Ингэхдээ сард 250 мянган тонноос доошгүй нүүрс тээвэрлэх нөхцөлийг тусгажээ. Сонгон шалгаруулалтад материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын найманд дуусна. Үүнээс гадна 200 мянган тонн ба түүнээс дээш хэмжээний исэлдсэн нүүрсийг тонн тутмыг нь хамгийн багадаа 16.1 ам.доллараар худалдах компанийн саналыг хүлээн авч байгаа юм байна. Энэхүү сонгон шалгаруулалтын хугацаа есдүгээр сарын 21-нд дуусна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 




Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news