{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БНХАУ-ЫН МОНГОЛ УЛСААС ИМПОРТОЛСОН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9 ХУВИАР БУУРЧЭЭ

БНХАУ-ЫН МОНГОЛ УЛСААС ИМПОРТОЛСОН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9 ХУВИАР БУУРЧЭЭ


БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 2018 оны эхний долоон сард өмнөх оноос 11.5 хувиар буурчээ. Тус улсын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс есөн хувиар буурсан гэсэн судалгааг “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” компани гаргасан байна. Мөн энэ оны эцэс гэхэд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт жилийн дүнгээр найман хувиар буурах төлөвтэй байгаа ажээ.

2017 онд Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 38 хувийг дангаараа хангасан бөгөөд 2014 онтой харьцуулахад 14 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин Австрали улс БНХАУ-ын импортын 44 хувийг хангаж байгааг “S&P Global Platts” мэдээллээ. БНХАУ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жилд дунджаар 65-70 сая тонн коксжих нүүрс импортолжээ. БНХАУ-ын "Фэнвей Энержи Информэйшн Сервисез" компанийн мэдээлснээр Монголын нүүрсний нийлүүлэлт Австралийн дараа хоёрдугаарт орж байна. Гэхдээ тээвэрлэлтийн зардал өндөр байгаа учир өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө. Мөн БНХАУ-ын эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа учир ган болон коксжих нүүрсний эрэлт ойрын хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэж мэдээлсэн юм.

Хэдий тийм боловч БНХАУ-ын агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нүүрсний үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах зорилт тавигдсаныг БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциациас онцоллоо.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news