{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЗЭЭЛ АВСАН НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЖЭЭ

ЗЭЭЛ АВСАН НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЖЭЭ


Image result for cashmereЗасгийн газраас хэрэгжүүлж буй “Ноолуур” хөтөлбөрт оролцогч талууд 2018 онд хийсэн ажил, 2019 оны төлөвлөгөөний талаар 1-р сарын 25-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар зөвлөлдлөө.

Хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байна. Зээл авсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсч, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэнийг уулзалтын үеэр мэдээлэв.

“Ноолуур” хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч байгууллага, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, олон улсын төсөл, хувийн хэвшлүүдийн төлөөллүүд уулзалтын үеэр нэгдсэн ойлголттой болж, цаашид уялдаатай хамтран ажиллах боломж бүрдлээ.


Эх сурвалж: Montsame.mn


Бусад мэдээ