{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.06 - 12.10 | ☕ Худалдан авалт |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.06 - 12.10 | ☕ Худалдан авалт |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#48/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл


"Success is not final; failure is not fatal: it is the courage to continue that counts."

- Winston Churchill

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 4.52 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Түмэн Шувуут" (TUM) ХК тэргүүллээ. "Өндөрхаан" (ONH 26.92%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR -20.14%) ХК хамгийн их бууралттай байв.
 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 257 ширхэг бондыг 79.21 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 113,022 ширхэг нэгж эрхийг 22.59 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 191,523 ширхэг нэгж эрхийг 183.31 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛКоронавирусийн омикрон хувилбарын айдас багасаж байгаатай холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээл 2 сараас хойших хамгийн сайн өсөлтийг үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA)  индекс 4.02 хувь, S&P 500 индекс 3.82 хувь, Nasdaq Composite индекс 3.61 хувь, Russel 2000 индекс 2.43 хувь, S&P MidCap 400 индекс 2.88 хувиар тус тус өсжээ


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛКоронавирусийн омикрон хувилбарын айдас болон түүний эдийн засагт үзүүлэх үр дагавар багассанаар Европ дахь хувьцааны ханш сэргэж байна. Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 2.76 хувь, Францын CAC 40 индекс 3.34 хувь, Италийн FTSE MIB индекс 3.02 хувь, Германы Xetra DAX индекс 2.99 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 2.38 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж Pfizer болон BioNTech-н лабораторийн үр дүнг хуваалцсантай холбоотойгоор өссөн байна.

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.46 хувь, TOPIX индекс 0.90 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий сайд Fumio Kishida өөрийн засгийн газрын Японд шинэ эрин үеийг хэрхэн бий болгох төлөвлөгөөний талаар парламентад хэлсэн үгэндээ дижиталчлалд анхаарлаа хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх зэрэг чухал салбаруудыг дурджээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Үйлдвэрлэгчийн үнийн бууралт болон Төв банк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 3.1 хувь, Shanghai Composite индекс 1.6 хувиар тус тус өссөн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарын төлбөрийн чадамжгүй байдал болон АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниудыг эргүүлэн татах эсэх нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэвээр байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

AMCHAM MONGOLIA: ГШХО БУУРАХАД ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА

  2021-12-10  

Монгол Улсад орсон хөрөнгө оруулалтын хэмжээ буурахад Төрийн бодлого, хууль тогтоомж болон улс төрийн эрсдэлүүд голлон нөлөөлж байна гэж “AmCham Mongolia” дүгнэлээ... Дэлгэрэнгүй

ЯПОН УЛСЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС 9 ХУВИАР ӨСӨВ 

  2021-12-10  

11 дүгээр сард Япон улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс шинжээчдийн таамгаас давж өссөн байна.Тайлант хугацаанд үйлдвэрлэгчийн үнийн индекс эрчимжиж, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Харин шинжээчид 8.6 хувиар өснө гэж таамаглаж байсан аж. Тус улсын үйлдвэрлэлийн өртөг ийнхүү есөн сар дараалан өсөж, 1980 оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн нь анхаарал татаж байна... Дэлгэрэнгүй

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР НЭВТРЭХ НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ТОО 100-ААС БУУРАВ

  2021-12-10  

12 дугаар сар гарсаар Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээ огцом буураад байна. ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын гурванаас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоог 100 болгосон юм... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.


Бусад мэдээ