{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭ АШГИЙН ХАРЬЦАА - MSE TOP 20 КОМПАНИ

ҮНЭ АШГИЙН ХАРЬЦАА - MSE TOP 20 КОМПАНИ


Аливаа компанийн харьцуулсан үнэлгээ болон ашигт ажиллагааны шинжилгээ хийхэд хамгийн түгээмэл ашиглагддаг харьцаануудын нэг нь “Үнэ ашгийн харьцаа” (Price–earnings ratio) билээ. Энэхүү харьцаа нь тухайн компанийн зах зээлийн нэгж хувьцааны үнийг, нэгж хувьцаанд ногдох жилийн ашигтай (Earnings Per Share) нь харьцуулж олдог харьцаа бөгөөд энгийнээр хувьцаа дээгүүр эсвэл доогуур үнэлэгдсэн эсэхийг тодорхойлоход ашиглагддаг юм.

Үнэ ашгийн харьцаанд үндэслэн аливаа компанийн хувьцааны ханшийг дүгнэхэд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй салбар нь шууд хамаардаг. Зарим салбарын дундаж үнэ ашгийн харьцаа өндөр байхад, зарим салбарын дундаж бага байдаг. Жишээлбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын харьцаа 12 байхад, мэдээллийн технологийн компаниудын дундаж харьцаа 60 байгаагаас мэдээллийн технологийн компаниудыг дээгүүр үнэлэгдэж байна гэж үзэж болохгүй юм.

Үнэ ашгийн харьцааг trailing (өнгөрсөн цэвэр ашигт харьцуулах) болон forward (ирээдүйн цэвэр ашигт харьцуулах) гэсэн 2 төрлийн аргаар тооцож олох боломжтой бөгөөд доорх зурагт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн TOP 20 компанийн үнэ ашгийн харьцааг 2022 оны 4 сарын 19-ний (trailing) байдлаар тооцсоныг харууллаа.

Жич: Мандал Даатгал ХК /MSE: MNDL/ -ийн “Үнэ ашгийн харьцаа” нь 10,933; Улсын их дэлгүүр ХК /MSE: UID/ -ийн харьцаа 966; Монгол шуудан ХК /MSE: MNP/-ийн харьцаа 217 тус тус байсан нь Top 20 компанийн медиан утгаас хэт өндөр байсан тул зурагт оруулаагүй болно. Мөн Говь ХК /MSE: GOV/ -ийн хувьд 2021 оны тайлант жилд алдагдалтай ажилласан тул зурагт оруулаагүй болно.


Бусад мэдээ