{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“Унахын аргагүй хэт том, аврахын аргагүй хэт том”...

“Унахын аргагүй хэт том, аврахын аргагүй хэт том”...


SVB Financial (Silicon Valley Bank) нь баланс дээрх бондын хөрөнгө оруулалтын алдагдлаа хүлээн зөвшөөрч, банкны салбарын капиталын стандартаа хангахыг оролдсон хэдий ч бүтэлгүйтсэн банк билээ. Үүний дараа хөрөнгө оруулагчдад Холбооны нөөцийн сангийн хурдацтай өсгөж буй бодлогын хүүгийн нөлөө санхүүгийн салбарын компаниудад хүчтэй сөрөг нөлөөлөлтэй байна гэх хүлээлт үүссэн юм.

Түүний дараа Швейцарын олон улсын хөрөнгө оруулалтын банк Credit Suisse хөрвөх чадварын асуудалд орсон нь тодорхой болсон ба энэ нь олон нийтэд хямралын айдсыг төрүүлээд байна. 2008 оны АНУ-ын санхүүгийн хямралыг урьдаас таамагласан эдийн засагч Нуриэль Рубини Bloomberg TV-ийн ярилцлагад орж байх үеэрээ Credit Suisse-ийн нөлөөг 2008 оны "Lehman Brothers"-ийн хямралтай адил Европ болон дэлхийн зах зээл нөлөөлөхийг хэлж, "Унахын аргагүй хэт том, аврахын аргагүй хэт том” хэмээн онцоллоо.

Пүрэв гарагийн байдлаар Credit Suisse хөрвөх чадвараа хангахаар Швейцарын төв банкнаас 54 тэрбум ам.доллар зээлэх болсноо мэдээлсэн нь зах зээлийн савлагааг намжаагаад байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ