{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


“Улсын Их Дэлгүүр” (УИД) ХК-ийн барилгад 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гал гарч барилгын зарим хэсэг шатсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас шалгалт, мөрдлөг хийсэн бөгөөд шинжээчдийн дүгнэлт гарсан байна. 

Дүгнэлтээр “Тус барилга дээр дээврийн ажил хийж байсан ‘Ай Ти Эн’ ХХК-ийн ажилчид хар цаасыг халааж, хайлуулан наах ажил хийх явцдаа гал алдаж гал түймэр гарахад хүргэсэн” гэж тогтоосон байна. Уг хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд УИД ХК болон түрээслэгч нарын хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Галын аюулын улмаас УИД ХК-д ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд энэхүү хохирлыг дотоод хүчин чадлаараа барагдуулан даван туулах боломж бололцоо хомс учраас “Номин Холдинг” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудаас ажиллах хүч, санхүүгийн туслалцаа авсны үр дүнд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс тус дэлгүүрийн 1 болон 2 давхрын засварын ажлыг гүйцэтгэн хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Түүнчлэн, УИД ХК нь үл хөдлөх хөрөнгийн даатгал, тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч нар нь гэрээнд заасны дагуу бараа материалын даатгалд хамрагдсан болохыг УИД ХК-ийн зүгээс мэдэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ